Монгол
Улсын Шинжлэх Ухааны Академи, Боловсролын Магадлан Итгэмжлэх
Үндэсний Зөвлөл хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ШУА-ийн ерөнхийлөгч
Д.Рэгдэл, БМИҮЗ-ийн дэд дарга О.Янжмаа нар өнөөдөр үзэглэлээ.
Энэхүү санамж
бичгийн зорилго нь талууд хамтран боловсролын магадлан итгэмжлэлийн чиглэлийн судалгаа
хийх, харилцан туршлага солилцох, эрдэмтэн судлаачдыг мэргэжлийн шинжээчээр
бэлтгэн чадавхжуулж, хөтөлбөрийн болон
байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчээр ажиллуулах, үндэсний хүний
нөөцийн тогтолцоог шат дараатай бэлтгэх, байгууллагуудын хамтарсан гадаад,
дотоодын болон захиалгат төслүүдэд
оролцоход дэмжлэг үзүүлэх замаар түншлэлийг өргөжүүлэхэд чиглэгдэнэ.
Талууд дараах
чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:
·
Дээд боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагын чанарын
баталгаажуулалт болон холбогдох бусад чиглэлээр эрдэм шинжилгээний бүтээл,
судалгааны тайлан, үр дүнг харилцан солилцох;
·
Талуудын бодит хэрэгцээ,
шаардлагад нийцсэн эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, сургалт семинар,
хэлэлцүүлэг хамтран зохион байгуулах, үр дүнг олон нийт, судлаачид, бодлого
боловсруулагчдад танилцуулан хэлэлцүүлэх;
·
Хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
·
ШУА-ийн эрдэмтэн,
судлаачдын 20 хүртэлх хувийг үндэсний болон олон улсын магадлан итгэмжлэл хийх эрх
бүхий шинжээчээр бэлтгэх, боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд оролцуулах;
·
ШУА-ийн харьяа эрдэм
шинжилгээний хүрээлэн, лабораториудад чанарын баталгаажуулалтыг ханган, чанарын
соёлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлж, чанарын баталгаажуулалт, магадлан
итгэмжлэл хийгдсэн их сургуулиудын лабораторийн тоог 50%-д хүргэх;
·
ШУА-ийн эрдэмтэн,
судлаачдаар лекц уншуулж, БМИҮЗ-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдэх
өгүүлэлд хөндлөнгийн хянан магадалгаа хийлгэх;
·
Номын фонд, эрдэм шинжилгээний
санг харилцан үнэ төлбөргүй ашиглуулах, судлаачдын мэдээллийн санг дээд
боловсролын удирдлага мэдээллийн системтэй хамтран хөгжүүлэх;
·
Боловсролын зэргийг олон
улсад хүлээн зөвшөөрөх Үндэсний мэдээллийн төвийн үйл ажиллагааны хүрээнд
хамтарсан сургалт судалгаа хийх.