Монголын шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрдэмтэн судлаачдад шагнал хүртээлээ. Доктор С.Дэмбэрэл “Төрийн албаны тэргүүний ажилтан”, доктор Ч.Амартүвшин “Хөдөлмөрийн хүндэт” медалиар, доктор Ч.Одонбаатар, Ч.Баярсайхан, Ч.Содбилэг, Ц.Энхбат, Д.Ууганбаатар, Г.Оюун-Эрдэнэ, А.Ариунаа, О.Хатанболд, Ж.Энхбаяр нарын судлаачид Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, доктор Ж.Гантулга, Б.Даариймаа, Н.Мөнхцэцэг, С.Батбилэг, Т.Аззаяа, Л.Мөнхгэрэл, Я.Гэрэлчулуун, судлаач Л.Дэлгэрмаа, Д.Батсүх, Б.Зандан, Х.Хэрлэнчимэг, Б.Ариунзул, П.Мягмарсайхан, инженер А.Гэрэлпүрэв, референт Г.Уянга нар БСШУСЯ-ны хүндэт жуух бичгээр шагнагдлаа.
Батлан хамгаалах яамны жуух бичгээр доктор Ц.Энхчимэг, Эрчим хүчний тэргүүний ажилтнаар доктор С.Баяннасан, Эх орны төлөө жуух бичгээр жолооч С.Гантөмөр нар шагнагдав.
Түүнчлэн шинжлэх ухааны салбарт олон жил идэвх, зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, монголын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг үнэлж, Шинжлэх ухааны Академийн “Хүндэт жуух бичиг”-ээр Палеонтологи, геологийн хүрээлэнгээс судлаач Б.Ганбат, Д.Санчир, А.Баттүшиг, Г.Алтаншагай, Б.Энхдалай, Физик технологийн хүрээлэнгээс судлаач Г.Энхтуяа, Ж.Отгонтуул, У.Батхишиг, Одон орон, геофизикийн хүрээлэнгээс судлаач Д.Мөнгөнсүрэн, Ц.Баасанбат, Ц.Нямбаяр, Түүх-археологийн хүрээлэнгээс судлаач Б.Эрдэнэ, Л.Ишцэрэн, С.Энхболд, Ч.Энхтуул, Р.Мөнхтулга, Г.Батболд, Ц.Энхжаргал, Хими, химийн технологийн хүрээлэнгээс судлаач Г.Ариунаа, У.Баярзул, Н.Сугар-Эрдэнэ, С.Жаргалмаа, С.Ален, Б.Оюунтуяа, Д.Бямбасүрэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгээс судлаач Б.Дорждэрэм, Хэл зохиолын хүрээлэнгээс судлаач Б.Золжаргал, Ж.Ууганбаатар, Г.Өнөржаргал, Олон улсын харилцааны хүрээлэнгээс судлаач М.Болормаа, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс судлаач Б.Мөнхцэцэг, Уламжлалт анагаахын ухаан, технологийн хүрээлэнгээс судлаач Ж.Бат-Эрдэнэ, Г.Нарангэрэл, Анагаах ухааны хүрээлэнгээс судлаач М.Ачитмаа, М.Хандсүрэн, Д.Ганчимэг, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс судлаач Ц.Энхтуяа, С.Гэрэлмаа, Б.Гантогос, Д.Пүрэвдолгор, Л.Ариунзаяа, С.Хаш-Эрдэнэ, М.Довчинванчиг, ШУТСангаас Захиргаа, хяналт шинжилгээний хэлтсийн дарга Б.Ганцэцэг, эрхлэгч Д.Наранцацрал нар тус тус шагнагдав.
Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтнаар ШУА-ийн Орлогч дарга Б.Бат-Эрдэнэ, Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга А.Баярбаатар, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн нягтлан бодогч Я.Наранцэцэг, Олон улсын харилцааны хүрээлэнгийн нягтлан бодогч Б.Ганчимэг нар тус тус шагнуулав.
Монгол Улсын Шинжлэх ухааны Академи