Монгол улсын
шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тушаалаар Ц.Долгорсүрэнд шинжлэх
ухааны докторын зэрэг олгов.
Ц.Долгорсүрэн нь “Монгол улсын гадаад
худалдааны онол, арга зүйн асуудал” сэдвээр Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан бөгөөд түүнд өнөөдөр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл дипломыг нь
гардуулж өглөө.
Ц.Долгорсүрэн
нь монголын судлаачдаас анх удаа Гадаад худалдааны онол, арга зүйн асуудлыг иж
бүрнээр нь авч үзэж, шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажлыг хийжээ.
Түүний бүтээлийн
ач холбогдол, шинэлэг байдлыг дурдвал, Үүнд:
·
Олон улсын худалдааны онолын үндсэн дээр Монгол улсын гадаад худалдааны
онолын үндсийг тодорхойлсон.
·
Монгол улс дахь ДХБ-д гишүүнээр элсэхдээ авсан амлалт, хүлээсэн үүргийн
биелэлтэд шинжилгээ хийж дүгнэлт гаргасан.
·
Монгол Улсын гадаад худалдааны нөхцөл байдал болон гадаад, дотоод орчны шинжилгээг
хийсэн.
·
1990-2021 он хүртэлх ДНБ болон гадаад худалдааны нийт бараа эргэлтийн
хоорондын хамаарлыг спирмений рингийн корреляцийн каэффициентын аргаар тооцсон.
·
Газарзүйн алслагдсан байдлыг харгалзан хамгийн хямд зардлаар аль улстай
гадаад худалдааг хийх нь оновчтойг тогтоох үүднээс Нобелийн шагналт Ян
Тимбергений ”Таталцлын загварын онол”-ын загварыг Монгол улсын гадаад
худалдааны судалгаа, шинжилгээнд ашиглаж, дүгнэлт гаргасан.
·
Монгол улсын гадаад худалдааны бодлогыг гадаад орны худалдааны бодлого зохицуулалттай
харьцуулан судалж, шинжилгээ хийсний үндсэн дээр Монгол улсын гадаад худалдааны
бодлого зохицуулалтыг боловсронгуй болгох санал, дүгнэлт дэвшүүлсэн.
·
Монгол улсын гадаад худалдаан дахь тарифын зохицуулалтыг боловсронгуй
болгох саналын хүрээнд одоо мөрдөж буй тарифыг барааны гарал үүсэл,
боловсруулалтын түвшин, салбарын онцлогоос нь хамааруулан 5-10-15 хувийн
шатлалтай байвал зохилтой гэсэн саналыг боловсруулсан.
· Гадаад худалдаанд нөлөө үзүүлж, байгаа хүчин зүйлсийн шинжилгээ хийж, Монгол орны тээвэр, логистикийн өнөөгийн байдлыг олон улсын логистикийн гүйцэтгэлийн индексийн үзүүлэлтүүдтэй харьцуулан судалж, дүгнэлт хийсэн, гадаад худалдааг газар зүйн болон барааны бүтцээр нь шинжлэх үзэж, түүнийг зүй тогтол учир шалтгааныг тодорхойлж дүгнэлт гаргажээ.
Ц.Долгорсүрэн нь 2017 онд “Олон улсын худалдаа”-ны иж бүрэн, цогц онолын асуудлыг багтаасан 34 бүлэг номыг туурвисан нь бүх нийтийн гарын авлага болоод байна.