Вэбсайтын цэс
Хэлний сонголт
"Нүүрс хар алт” хялбаршуулсан бүтээл хэвлэгдэн гарлаа
 "Нүүрс хар алт”  хялбаршуулсан бүтээл хэвлэгдэн гарлаа

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас 2015 оноос шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг эрхлэн гаргаж, олны хүртээл болгож байна. 2022 онд 14 цуврал /82-95 дахь дугаар/ бичиж, хэвлүүлээд байна.   

Энэхүү цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Хялбаршуулсан цуврал бүтээлийн 2022 оны 93 дахь дугаарт доктор   Г.Шийравын  бичсэн  "Нүүрс хар алт” бүтээлийг хэвлэн нийтлүүлэв. 

Тус бүтээлээс  Монголчуудын нүүрс ашиглаж ирсэн түүх, нүүрсний үүсэл, хувирал, шинж чанар, яагаад хар алт хэмээн нэрлэх болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.

Сонирхуулахад ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид, японы эрдэмтэдтэй хамтарсан археологийн баг "Эртний монголын үйлдвэрлэлийн түүх" төслийн хүрээнд эртний монголчууд төмрийн хүдэр хайлуулж байсан баримт эд зүйлс олсон байна. Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт Зүүн байдлаг голын хөндий, Хустын булаг гэдэг газраас археологчид манай эриний өмнөх хоёрдугаар зууны үед ган хайлуулж байсан зуух олсон  бол 700-гаад жилийн тэртээ төмрийн хүдэр хайлуулахад нүүрс ашиглаж байсан археологийн баримтууд байдаг байна.   

 


Бусад мэдээлэл