Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Говь-Алтай
аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, санал бодлоо солилцлоо.
Тус төв нь аймгийн ИТХ-ын тогтоолоор хоёр жилийн
өмнө байгуулагдсан бөгөөд инновацыг хэрэглээнд
нэвтрүүлэн эдийн засгийн үр ашиг өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.
Одоогоор сум бүрт
онцлог нэг брэнд бүтээгдэхүүн гаргахыг зорьж ажиллахын сацуу Говь-Алтай аймгийн
брэнд бүтээгдэхүүнийг онлайнаар худалдаалах ажлыг эхлүүлээд байгаа юм байна.
Тодруулбал, “Чонон хармаг”, “Ажийн бор ааруул”-ыг брэнд болгон сав баглаа
боодлыг шинэчлэн гаргаж, “Шимт Богц” брэндийг бий болгож хэрэглэгчдийн гарт хүргээд
байна. Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор малчин айл жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлсэн
бөгөөд тус аймгийн 88 багийн малчдын мэдээллийг багтаасан сайт ажиллуулж эхэлжээ.
Мөн соёлын инноваци
бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд “Мазайлай Моголдой хоёр” цуврал амимейшн хийж, уг контентдоо орон нутгийнхаа үзэсгэлэнт байгаль, ховор ан
амьтдын дүр, дүрслэлийг оруулж түүгээр дамжуулан байгалийн үзэсгэлэнт газраа
сурталчилж, аялал жуулалчлыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьж байгаа аж.
ШУА-ийн ерөнхийлөгч
уулзалтын төгсгөлд тус хамт олныг богино хугацаанд олон сайхан ажил хийсэн
байна хэмээн сайшааж, цаашдаа ШУА-тай холбоотой ажиллахыг урив. Ялангуяа
байгалийн ховор жимс болох “Чонон хармаг”-ийг
тарималжуулах чиглэлээр хамтран ажиллах. Мөн бэлчээрийн даац хэтэрсэн энэ цаг
үед малыг тэр дундаа бог малыг олон жил бэлчээр идүүлэх нь байгаль экологид сөрөг нөлөөтэй байна.
Тиймээс малыг аль болох олон жил
тэжээлгүй, хоол хүнсэндээ хэрэглэх, зарж борлуулах нь аль аль талдаа үр
өгөөжтэй гэдгийг малчдад ойлгуулж ажиллахыг зөвлөлөө.