Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулиас “Багш нарын эрдэм шинжилгээний нэгдсэн хурал”-ыг 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгууллаа. Хурлын нээлтэд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг урилгаар оролцсон бөгөөд “Монгол улсын шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” сэдвээр хүндэт илтгэл хэлэлцүүлэв.