Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан ССАЖЯ, ХБНГУ-ын ЭСЯ, Монгол Үндэсний Музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнг олон нийтэд долоон сарын турш дэлгэн үзүүлсэн билээ.
Энэ хугацаанд тус үзэсгэлэнг гадаад, дотоодын 55196 хүн үзэж сонирсон байна. Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн Ц.Төрбат ахлагчтай судлаачид Монгол Алтай судлалын хүрээлэнтэй хамтран 2008-2010 онд “Монгол Алтайн баруун хэсгийн түүх, археологийн дурсгалууд II, Ховд” төслийн хүрээнд нээж илрүүлсэн зургаан хадны оршуулгын олдвор хэрэглэгдэхүүнийг судалж, ХБНГУ-ын Райнландын Орон нутгийн холбооны харьяа Бонн дахь Ландес музей болон Кельний Мэргэжлийн дээд сургуулийн Сэргээн засварлалт, бэхжүүлэлтийн ухааны тэнхим, Офенбах дахь Германы ширний музей зэрэг газруудад 3 жилийн хугацаанд сэргээн засварлаж бэхжүүлсний дараа олдворуудаа эх нутагтаа авчирч Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд уг өв соёлыг олон нийтэд танилцуулсан юм.