Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалав.
Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалав.

   Монгол улсын зөвлөх мал зүйч Т.Балдан  “Монгол тэмээг ноос, амьдын жингээр сонгон үржүүлэх онолын үндэслэл” сэдвээр Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны докторын зэргийг амжилттай хамгааллаа. Доктор Т.Балдан нь ажил хөдөлмөрийн гараагаа Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу бригадын Ханын хэцийн хүрэн тэмээний улсын үржлийн фермд үржлийн тэмээнд ангилалт явуулах, цөм сүргийг шилмэл тэмээгээр бэхжүүлэх чиглэлээр эхлүүлснээс хойш өөрийн амьдралын 40 гаруй жилийг монгол тэмээний биологи, аж ахуйн онцлог шинж, үржил селекцийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд зориулж ирсэн байна. Тэрээр монгол тэмээ судлалын чиглэлээр 6 ном бичин хэвлүүлж,  гадаад дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд 40 гаруй өгүүлэл, илтгэл хэвлэн нийтлүүлж, 2 стандарт, 8 зохиогчийн эрхийн гэрчилгээгээр өөрийн судалгааны үр дүнг баталгаажуулсан байна. Мөн тэрээр 2000 онд “Монгол тэмээний ашиг шимийн параметр” сэдвээр боловсролын докторын зэргийг хамгаалсан байна. 



   “Ач” АУИС-ийн багш, профессор Б. Гэрэлмаа “Манж хэлээр бичсэн анагаах ухааны эртний гурван номын эх бичгийн цогц судалгаа” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалав. Монгол анагаах ухааны судалгааны нэг чиглэл нь түүх, эх бичиг, сурвалж судлалын судалгаа байдаг байна. Монгол мэргэдийн бүтээж туурвисан анагаах ухааны ном судраас гадна латин, төвөд, манж, санскрит, хятад, орос, герман, англи хэлээр бичсэн түүхэн эх сурвалжууд судлаачдын анхаарлын төвд байж, судалгааны ажлын эх хэрэглэгдэхүүн, судлагдахуун болж байдаг. Судалгааны баг “Дээрээс тогтоосон дүрс бүрийг бүртгэсэн бичиг” хэмээх эх хэрэглэгдэхүүнийг судалж, монголчууд хүний биеийн бүтэц зүйн талаар өргөн мэдлэгтэй өвөрмөц нэр томьёо ашигладаг, бусад орны судлаачдын гаргасан үр дүнгээр мэдлэгээ баяжуулдаг, уламжлалт анагаах ухаан, орчин үеийн анагаах ухааныг хослуулан хөгжүүлж байсныг нотолсон судалгааны бүтээлийг судлан оюуны эргэлтэд оруулсан нь энэ бүтээлийг судлах суурь нь болжээ. Горилогч Б.Гэрэлмаа энэхүү сэдвийн эхний үр дүнгээр 2017 онд анагаах ухааны магистр, 2020 онд анагаах ухааны докторын зэргийг хамгаалсан нь нэг сэдэвт бүтээлийг нэг зохиогч тасралтгүй 10 гаруй жил гүнзгийрүүлэн судалж шинэ санаа дэвшүүлэн, үр дүнг нь гадаад дотоодод хэвлүүлж, 1723 онд 8 дэвтрээр бичсэн ном, 90 хуудастай “Манж анатомийн атлас” гэсэн судалгааны 2 гол бүтээлээ анх удаагаа эртний манж хэлнээс орчин цагийн монгол хэлээр бүрэн орчуулж нийтэд түгээсэн байна.


Бусад мэдээлэл