Монгол туургатны соёл Эрдэм шинжилгээний сан, Монгол улсын Шинжлэх ухааны Акакдеми, Токиогийн гадаад судлалын их сургууль, Монгол уламжлал Академи, Монгол улсын Боловсролын их сургууль хамтран "Монгол туургатны эрт ба эдүгээ" олон улсын эрдэм шинжилгээний V чуулганыг 2017 оны 8 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.
Монгол улс, ОХУ-ын БНБуриад улс, Халимаг, Тува, Япон, БНСУ, ХБНГУ-ын эрдэм судлаачид Монгол үндэстний түүх, хэл, соёл, уран зохиол, нутгийн аялгуу судлал зэрэг чиглэлээр 30 гаруй эрдэм шинжилгээний илтгэлийг хэлэлцүүлэв.