2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх “Мод тарих үндэсний өдөр” 5 дугаар сарын 10-ны өдөр тохиож тус өдрөөр ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд “ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт мод тарьцгааж, тус цэцэрлэгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулцгаая” уриан дор нэгдэн ажиллацгаалаа.
ШУА-ийн Ботаникийн цэцэрлэг нь гадаад, дотоодын гоёл чимэглэлийн ашигт мод, сөөг өвслөг ургамлын амьд цуглуулга бүрдүүлж нутагшуулан тарималжуулах замаар ховордон устаж болзошгүй ургамлын генофондын төрөл зүйлийг хадгалан олшруулах, баяжигдан үлдэх тарьц сулгацын эх питомник, цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн үндэсний өв юм.
Тус үйл ажиллагаанд ШУА-ийн 17 хүрээлэн, төвийн 250 гаруй эрдэмтэд, судлаач залуучууд оролцож, хүн бүр тарьсан модоо Ботаникийн цэцэрлэгийн дендрологчид хүлээлгэн өгснөөр “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.