Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АРГА, АРГАЧЛАЛ” СЭДЭВТ ОНОЛ АРГА ЗҮЙН СЕМИНАР БОЛЛОО
“ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АРГА, АРГАЧЛАЛ” СЭДЭВТ ОНОЛ АРГА ЗҮЙН СЕМИНАР БОЛЛОО

ШУА-ийн Газарзүй, Гео-Экологийн хүрээлэнд хэрэгжиж байгаа “Туул голын сав газрын экосистемийн үйлчилгээний төлбөр тогтоох шинжлэх ухааны үндэслэл боловсруулах” суурь судалгааны хүрээнд Газарзүйн шинжлэх ухааны ухааны доктор, профессор, нэрт эрдэмтэн, шинжлэх ухааны гавьяат ажилтан Б.Л.Раднаевын дурсгалд зориулсан “ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АРГА, АРГАЧЛАЛ” сэдэвт онол арга зүйн семинар 5 дугаар сарын 27-ны өдөр боллоо.

Хэлэлцүүлэгт ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Байгалийн нөөцийн хүрээлэнгийн Байгалийн нөөц ашиглалтын эдийн засгийн лабораторийн эрхлэгч Доктор, профессор Михеева А.С “ECOLOGICAL-ECONOMICAL ESTIMATION OF ECOSYSTEM SERVICES DEMAND IN BAIKAL REGION“, Доктор Санжеев Э.Д “THE ECONOMIC ESTIMATION OF ECOSYSTEM RECREATIONAL SERVICES REPUBLIC OF BURYATIA” сэдэвт лекц уншиж төслийн судлаачидтай чөлөөт ярилцлага хийсэн юм.

Аргазүйн семинарт Хүрээлэнийн захирал Доктор Б.Батбуян, ОХУ-ын Байгалийн нөөц ашиглалтын хүрээлэнгийн дэд захирал Батомункуев В.С нар үг хэлж залуу судлаачдын судалгааны арга зүйг сайжруулах, орос хэл суралцах шаардлагатай тухай зөвлөгөө өглөө.



Бусад мэдээлэл