Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА, УРАЛЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ШУА, УРАЛЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

ОХУ-ын Уралын их сургуулийн төлөөлөгчид ШУА-д айлчиллаа.

Монгол Улсын ШУА, Уралын их сургуультай 2017 оноос хамтран ажиллаж буй юм Өнгөрсөн хугацаанд Уралын их сургуулийн эрдэмтэд ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн /ООГФХ/-тэй түлхүү ажиллаж, энэ талын судалгаан дээр хамтарч ажиллажээ.   Хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны хамтарсан экспедиц Монголын говиос  солирын биет  байж болзошгүй зүйл  олсон нь өдгөө ООГФХ-д хадгалагдаж байгаа юм.  

Уулзалтын үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Уралын их сургуулийн захирал Виктор Анатольевич  нар  2019-2020 онд   хамтран ажиллах төлөвлөгөөний төсөлд гарын үсэг зурав. Уралын их сургуулийн эрдэмтдийн зүгээс 2019 онд хамтын ажиллагааны хүрээгээ тэлж нийгмийн салбарын хүрээлэнгүүдтэй хамтарч ажиллах хүсэлтэй  байгаагаа илэрхийлжээ.

Төлөвлөгөөнд урьдчилсан байдлаар говь цөлийн экспедиц, цаг уурын дээжийн түр зуурын экспортын баримтын бүрдүүлэлт, Солирын бодисын дээжийг шинжлэх,   Техникийн шинжлэх ухааны салбар дахь судалгааны төслүүдийн уралдаанд зориулж хамтарсан  өргөдөл гаргах, Эрчим хүчний системийн аюулгүй байдал,  Эрчим хүч, барилгын зориулалтаар үйлдвэрлэсэн стандарт бүтээгдэхүүн болгоход Монголын нүүрсийг ашиглах цогц технологи, Хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухааны судалгааны уралдаанд зориулсан хамтарсан  өргөдөл гаргах ОХУ, Монгол Улсын оюутнуудын үнэлэмжийг харьцуулсан судалгаа хийх, оюутан солилцох  зэрэг ажлыг  тусгажээ.


Бусад мэдээлэл