Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭН БОЛЛОО.
ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭН БОЛЛОО.

Монгол улсад Шинжлэх ухааны ажилтны өдрийг 18 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд эрдэм шинжилгээний байгууллагуудын дудн зохион байгуулагдаж буй “ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт" тэмцээн шатар, ширээний теннис, волейбол, сагсан бөмбөгийн төрлүүдээр 2019 оны 11 дүгээр сарын 7-24-ний хооронд явагдаж байна. 

Ширээний теннисний тэмцээний төрөл 2019 оны 11 сарын 22-ны өдөр "Оч" ширээний теннисний клубын байранд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн ширээний теннисний тэмцээнд 19 байгууллагын эрэгтэй 17, эмэгтэй 15 баг тамирчид өрсөлдснөөс эрэгтэй төрөлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны баг алтан медаль, Одон орон, геофизикийн  хүрээлэнгийн баг мөнгөн медаль, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн баг хүрэл медалийн болзол хангасан бол эмэгтэй төрөлд Физик технологийн хүрээлэнгийн баг алтан медаль, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн баг мөнгөн медаль, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны баг хүрэл медалийн болзол хангасан байна.

Ширээний теннисний тэмцээний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн тэмцээнийг давхар зохион явуулсан байна. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд 15 багаас 25 тамирчин өрсөлдөж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Э.Мөнхбилэг алтан медалийн болзол, Анагаах ухааны хүрээлэнгийн Ө.Нацагдорж мөнгөн медалийн болзол, Олон улсын харилцааны хүрээлэнгийн О.Батсайхан хүрэл медалийн болзолыг тус тус хангасан бол эмэгтэй ганцаарчилсан шатрын төрөлд 12 багаас 21 тамирчин өрсөлдөж Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Г.Болор-Эрдэнэ алтан медалийн болзол, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Э.Энхмаа мөнгөн медалийн болзол, Физик технологийн хүрээлэнгийн Б.Мөнхзаяа хүрэл медалийн болзолыг тус тус хангасан байна. 

ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт тэмцээний 3 төрөлт тэмцээний байдлаар 8 оноогоор Одон орон, геофизикийн хүрээлэнгийн баг тэргүүлж байгаа бол 21 оноогоор Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн баг, 24 оноогоор Физик технологийн хүрээлэнгийн багууд жагсаалтын эхэнд бичигдэж байна.


Нийлбэр онооны хүснэгт 

Багууд

Шатар

Волейбол

Ширээний теннис

Сагсан бөмбөг

Нийлбэр
оноо

Байр (урьд-чилсан)

эрэгтэй

эмэгтэй

эрэгтэй

эмэгтэй

эрэгтэй

эмэгтэй

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

18

19

17

1

3

-

-

58

14

2

Шинжлэх ухааны Академи

16

18

9

9

13

-

-

65

16

3

Шинжлэх ухаан технологийн сан - Хөнгөн үйлдвэр, судалгаа хөгжлийн хүрээлэн

13

5

13

14

17

-

-

62

15

4

Одон орон, геофизикийн хүрээлэн

1

2

1

2

2

-

-

8

I

5

Физик технологийн хүрээлэн

2

13

3

5

1

-

-

24

III

6

Хими, химийн технологийн хүрээлэн

6

1

9

11

13

-

-

40

7

7

Математик, тоон технологийн хүрээлэн

5

13

17

16

17

-

-

68

18

8

Биологийн хүрээлэн

15

13

9

9

9

-

-

55

13

9

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

7

7

13

11

5

-

-

43

10

10

Газарзүй геоэкологийн хүрээлэн

3

4

5

4

5

-

-

21

II

11

Палеонтологийн хүрээлэн - Геологийн хүрээлэн

4

3

9

14

9

-

-

39

6

12

Хэл зохиолын хүрээлэн

10

7

4

11

9

-

-

41

9

13

Түүх, угсаатны зүйн хүрээлэн

18

13

17

16

17

-

-

81

20

14

Археологийн хүрээлэн

18

19

17

16

17

-

-

87

21

15

Олон улсын харилцааны хүрээлэн

18

19

17

5

13

-

-

72

19

16

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн

16

5

13

16

17

-

-

67

17

17

Ургамал, газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн

11

13

5

3

4

-

-

36

5

18

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн

12

7

5

16

13

-

-

53

12

19

Мал эмнэлгийн хүрээлэн

14

7

5

5

9

-

-

40

7

20

Анагаах ухааны хүрээлэн

9

7

13

11

5

-

-

45

11

21

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

8

7

2

5

5

-

-

27

4

 

 

 


Бусад мэдээлэл