Монгол Улсын
Шинжлэх Ухааны Академийн Түүх, Археологийн хүрээлэн, Бонны Их Сургуулийн Өвөг ба Эртний түүхийн
Археологийн Хүрээлэнтэй өнгөрсөн 15 жилд Монголын Эртний
Нийслэл Хархорин хот, хот орчмын малтлага, судалгааны хамтарсан ажлыг амжилттай
хэрэгжүүлж ирсэн.
Энэхүү эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны үр дүнг 2006 онд тэмдэглэн өнгөрүүлсэн Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр, Европын олон улсад зохион байгуулсан “Чингис Хаан ба түүний өв залгамжлагчид, Монголын эзэнт гүрэн” үзэсгэлэнгийн үеэр олон улсын хэмжээнд өндөр үнэлсэн билээ. Түүнчлэн түншлэгч эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа өнгөрсөн жилүүдийн хугацаанд өөр олон идэвхтэй үйл ажиллагаагаар баяжиж ирсэн бөгөөд түүний дотор Бонны Их Сургууль ХБНГУ-д эрдмийн зэрэг хамгаалах боломж олгох замаар Монголын залуу археологчдын эрдмийн үйлсийг дэмжиж иржээ.