ЭРДЭМ
ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА ЭРДЭМТДИЙН АНХААРАЛД
ШУА-ийн
харьяа хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:
1. Газарзүй, гео-экологийн хүрээлэн
2. Тархи, сэтгэл судлалын хүрээлэн
Захиралд нэр дэвшигч нь тухайн хүрээлэнгийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг
хангасан байна.
Нэр
дэвшигчид нь дараах материалыг бүрдүүлэн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн
17.30 цагт багтаан ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт ирүүлнэ.
БҮРДҮҮЛЭХ
МАТЕРИАЛ:
- Бичгээр гаргасан хүсэлт
- Боловсролын түвшнийг тодорхойлсон
баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт
- Үйл ажиллагааны хөтөлбөр
- Нийгмийн даатгалын дэвтэр
(хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, эх хувийн хамт
- Бүтээлийн жагсаалт
Тайлбар:
Үйл ажиллагааны хөтөлбөр нь Шинжлэх ухааны Академийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө /2018-2025/, ШУА-ийн Ерөнхийлөгчийн мөрийнхөтөлбөр, тухайн хүрээлэнгийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн
байна.
Бүрдүүлэх
материал болон захирлын албан тушаалд тавигдах шаардлага хангасан нэр дэвшигчид
хууль эрх зүйн мэдлэг, монгол хэлний бичгийн чадвар, цахим орчин, компьютерын
хэрэглээний программ ашиглах чадвар болон гадаад хэлний мэдлэгийн түвшин
тогтоох шалгалт өгнө. Шалгалтын хуваарийн мэдээллийг цахим шуудангаар
хүргүүлнэ.
ШУА-ийн
Газарзүй, гео-экологийн хүрээлэн, Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Технологийн инкубаторын захирлын албан тушаалын тодорхойлолт, журам болон бусад холбогдох материалыг
ШУА-ийн цахим хуудас (www.mas.ac.mn)-aac үзэж танилцана уу.
ШИНЖЛЭХ
УХААНЫ АКАДЕМИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗАР
Хаяг:
Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, ШУА-ийн Төв байр
Харилцах
утас: 267827, 263872