“KIST” буюу БНСУ-ын шинжлэх ухаан судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид өнөөдөр ШУА-д
зочлов. “KIST Ганнунг” байгалийн
гаралтай бүтээгдэхүүний хүрээлэнгийн ерөнхий захирал Чан Жу Ён, “Смарт фарм” шийдлийн төвийн тэргүүн Чу Вон Нхо тэргүүтэй тэдгээр төлөөлөгчдийг
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хүлээн авч хоёр байгууллагын хамтын ажиллагааны
талаар санал солилцлоо.
Тэд хоёр орны хамтын хөтөлбөрөөр
суралцаж буй судлаач оюутнуудын тоог нэмэгдүүлэх, монголд байгалийн гаралтай бүтээгдэхүүний судалгааг
өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.