Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“PROCEEDINGS OF THE MONGOLIAN ACADEMY OF SCIENCES” СЭТГҮҮЛД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
“PROCEEDINGS OF THE MONGOLIAN ACADEMY OF SCIENCES” СЭТГҮҮЛД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

PROCEEDINGS

OF THE MONGOLIAN ACADEMY OF SCIENCES

 

PROCEEDINGS OF THE MONGOLIAN ACADEMY OF SCIENCES” СЭТГҮҮЛД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ хэвлүүлэхийг урьж байна

 

Proceedings of the Mongolian Academy of Sciences” (Шинжлэх Ухааны Академийн Мэдээ) сэтгүүл нь цахим хэлбэрээр жилд 4 удаа нийтэлдэг, улирал тутмын мэргэжлийн хөндлөнгийн хяналт хийгддэг эрдэм шинжилгээний сэтгүүл юм. Энэхүү сэтгүүл нь Олон Улсын Шинжлэх ухааны зөвлөлийн (INASP) төслөөр дэмжигдэж, Mongolia Journals Online” төслийн шинжлэх ухааны сэтгүүлийн санд багтдаг тул таны өгүүлэлд DOI (Digital object identifier) дугаар олгогдож, Google Scholar хайлтын систем болон бусад өндөр чанартай, нээлттэй хандалт бүхий олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг индексжүүлэх, үнэ төлбөргүй үзэх, ашиглах боломжийг олгодог нээлттэй мэдээллийн санд бүртгэгдэнэ. Ингэснээр таны бүтээл олон улсын түвшинд гарч, бусад орны судлаачид үнэгүйгээр ашиглаж, таны бүтээлээс авах эшлэлийн тоог эрс нэмэгдүүлэх давуу талтай юм. Сэтгүүлийн олон улсын бүртгэлийн онлайн дугаар eISSN: 2312-2994, хэвлэмэл дугаар ISSN: 2310-4716 болно.

“Proceedings of the Mongolian Academy of Sciences” сэтгүүлийн 2019 оны III улирлын дугаарт эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлэхийг урьж байна. Өгүүлэлийг зохиогч өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн туурвисан байх бөгөөд судалгааны ажлын шинжлэх ухаанд оруулж буй шинэлэг тал өгүүлэлийг хэвлэн нийтлэх үндэс болно. Өгүүллийг өөр хэвлэлд хэвлэн нийтлээгүй, хамтран  зохиогчдоос хэвлэн нийтлүүлэхээр зөвшилцсөн байх шаардлагатай юм.

 

“Proceedings of the Mongolian Academy of Sciences” сэтгүүлд илгээх өгүүллийг уг сэтгүүлийн өгүүлэл нийтлүүлэх зааврыг ягштал мөрдөж туурвисан байна. Сэтгүүлийн өгүүлэл нийтлүүлэх зааврыг биелүүлээгүй өгүүллийг хяналт хийхгүйгээр эзэнд нь буцаахыг анхаарна уу!

 

Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах хугацаа 2019 оны 8 дугаар сарын 20ы дотор багтаан ирүүлнэ. Өгүүллийг цахим шуудангаар pmas@mas.ac.mn; denkhamgalan4@gmail.com хаягаар хүлээн авна.

Сэтгүүлд тавигдах шаардлагын талаарх эрдэмтэн судлаачид Та бүхний саналыг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгаж ажиллах болно.

 

Proceedings of the Mongolian Academy of Sciences”

сэтгүүлийн Редакцийн зөвлөл

Ерөнхий сайд А.Амарын гудамж-1

Улаанбаатар 14200, Монгол улс;

 

Холбоо барих утас: (976-51)265916, 261993; 265001;

Факс: (976-51) 261993; 976-51-262247;

Үүрэн утас: (976) 9907-0950; (976) 9900-5842;


Бусад мэдээлэл