Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.РЭГДЭЛ: МОНГОЛЧУУДЫН ТҮҮХИЙГ СУДАЛДАГ АРМИ ДЭЛХИЙД БИЙ БОЛЖЭЭ
Д.РЭГДЭЛ: МОНГОЛЧУУДЫН ТҮҮХИЙГ СУДАЛДАГ АРМИ ДЭЛХИЙД БИЙ БОЛЖЭЭ

“Монголчуудын соёлын өв: гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” дөрөвдэх удаагийн олон улсын хурал  өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

2013 оноос эхлэн  Санк-Петербург, Улаанбаатар  хотноо  хоёр жил тутам зохион байгуулагдэх болсон уг хурал  нь  дэлхийн улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын түүх,  соёлын  дурсгалуудыг  судлах, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж таниулах, хамтран хэвлэж  түгээн сурталчлах, судалгааны цар хүрээг тэлж өргөжүүлэх, олон улсын эрдэмтдийн хүчин чармайлтыг нэгтгэн цогц судалгаа явуулахад чиглэсэн хамтын ажиллагааны  чухал арга хэмжээ юм байна.   

Хурлын зорилго нь  Монгол улс, ОХУ, БНХАУ, Япон  улсад хадгалагдаж байгаа гар бичмэл, сурвалж бичгүүд;  монгол судлаач эрдэмтдийн сан хөмрөг, бүтээл туурвил; Монголын хэл, түүх, соёлын асуудлуудыг судлан шинжилсэн, шинэ баримт, эх хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд  оруулсан сонирхолтой илтгэлүүдийг  хэлэлцэж, судалгаа шинжилгээний өнөөгийн төлөв байдлын талаар санал солилцох, цаашдын хандлага, цар хүрээг тогтоох, харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэж байна.  

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол судлаачдаа хүрэлцэн ирсэнд талархаж байна. Хүн төрөлхтний түүхэнд гүн гүнзгий ул мөр үлдээсэн монголчуудын түүхийн асуудал, монголчуудын өв соёлтой холбоотой олон зүйл дэлхийн олон улсын сан хөмрөгт хадгалагдаж байдаг. Түүнийг судалдаг эрдэмтэн судлаачдын бүхэл бүтэн арми бий болсонд манай монголчууд, монголын эрдэмтэд бид бүхэн баяртай байдаг төдийгүй бахархаж байдаг юм.  Энэ армийн нэгэн хэсэг нь өнөөдөр энд цуглан ирснийг харахад таатай байна.  Хурлын цар хүрээ  жилээс жилд өргөжиж олон  улс орны эрдэмтдийн сонирхлыг татаж байна. Монголын түүхтэй холбоотой Дэлхийн монголч эрдэмтдийн их хурлуудаас энэ удаагийнх  гар бичмэл ба архивын баримт бичгийн цуглуулгын тухай хэлэлцүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой болж байна” хэмээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн ба Олон улсын Монгол судлалын Холбооноос хамтран зохион буй өнөөдрийн хуралд 20 гаруй улсын  30 гаруй эрдэмтэд оролцож өөрсдийн судалгааны ховор нандин бүтээлүүдийг танилцуулж, сонирхолтой илтгэл хэлэлцүүлэхээр  иржээ. Тодруулбал,  Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн,  Архивын Ерөнхий газар, Монголын  Үндэсний музей,  МУИС, МУБИС, СУИС, “Их Засаг“ их  сургууль; ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн (Санкт-Петербург), Эдийн соёлын түүхийн хүрээлэн (Санкт-Петербург), Дорно дахины судлалын хүрээлэн (Москва),Сибирийн салбарын Монгол, төвд, буддын судлалын хүрээлэн(Улан-Үд),  Оросын ШУА-ийн архивын Санкт-Петербургийн салбар, “Улсын Эрмитаж” музей, Оросын Угсаатны зүйн музей, Санкт-Петербургийн Тэнгисийн техникийн Их сургууль, Барилга-Архитектурын их сургууль, ОХУ-ын Бүгд найрамдах Татарстан улсын Казаны  их сургууль, Казаны  Инновацийн их сургууль; БНХАУ-ын  Өвөр Монголын өөртөө Засах орны Хөлөнбуйрын дээд сургууль, Хөх хотын “Чонос” өв соёлын сан/  зэрэг Монголын түүх, соёл, хэл утга зохиол, монгол судлалын салбарт судалгаа явуулдаг эрдэмтэн судлаачид оролцож байна.

 

 

 

 

 


Бусад мэдээлэл