Шинжлэх
ухаан, технологийн салбарын эрдэмтэн, судлаач, инженерүүдэд зориулсан оюуны өмчийн гүнзгийрүүлсэн сургалт өнөөдөр
эхэллээ.
Монгол
улсын Шинжлэх ухааны Академи, Оюуны өмчийн газартай хамтран Шинжлэх ухаан,
технологи болон оюуны өмчийн салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинжлэх
ухаан, технологийн салбараас зорилтот хүний нөөц бэлтгэх зорилгоор оюуны өмчийн гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтыг оюуны өмчийн салбарын мэргэшсэн шинжээч багш нар явуулах бөгөөд эрдэмтэн, судлаач, инженерүүдэд аж үйлдвэрийн болон зохиогчийн эрхийн өмч, тэдгээртэй холбоотой эрхзүй, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны тухай тухай цогц мэдлэг, чадварыг олгох бөгөөд амжилттай суралцсан төгсөгчид
батламж олгох юм.
Оюуны өмчийн гүнзгийрүүлсэн 64 цагийн сургалт өнөөдрөөс эхэлж энэ сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.