Арга хэмжээг нээж Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр үг хэллээ. Тэрбээр “Дэлхий дахинд шинжлэх ухаан, технологи нь улс орны хөгжлийн хурдыг тодорхойлж, эдийн засгийн бүтцийг шинэчилж, хүний амьдралын чанарыг дээшлүүлж буй хамгийн хүчирхэг хөшүүрэг болж байна. Энэхүү эрс хурдтай өөрчлөлтийн эрин үед Монгол Улс мэдлэгт суурилсан, технологи, инновацад тулгуурласан хөгжлийн замыг сонгож, шинжлэх ухааныг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгосон нь цаг үеэ олсон оновчтой шийдвэр юм.

Эдийн засаг, хөгжлийн яам, Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан хамтран “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн хүрээнд “Шинжлэх ухаан-2025” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн нийт 500 гаруй эрдэмтэн, судлаачид, салбарын ахмадууд оролцлоо. 
Хөдөлмөрийн баатар А.Дулмаа нь биологийн шинжлэх ухаанд 60 гаруй жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, Монгол Улсад загас үржүүлгийн шинжлэх ухааны аргазүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад эрдэмтэн юм. Загас үржүүлгийн үндэсний төвийг үүсгэн байгуулж, олон арван судлаачдыг бэлтгэн гаргасан бөгөөд биологийн салбарын залгамж халааг төлөвшүүлэхэд ухамсарт амьдралаа зориулсан билээ.
Хууль зүйн шинжлэх ухааны салбарт олон жилийн турш манлайлан ажилласан академич С.Нарангэрэл Монгол Улсын түүхэнд Хууль зүйн шинжлэх ухааны анхны академич болсон цаг үеэ эргэн дурсав. Тэрбээр хууль зүйн шинжлэх ухааныг үндэсний хэмжээнд төлөвшүүлэх, олон улсын түвшинд холбох үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд шинжлэх ухааны салбарт үе дамжин хөдөлмөрлөж байгаа талаараа дурсан, аавынхаа захиасыг биелүүлж байгаа талаараа дурсан ярьсан юм.


