Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Япон улсын EMRO судалгааны байгууллагын мэргэжилтнүүд Технологийн Инкубатор төвд ажиллалаа
Япон улсын EMRO судалгааны байгууллагын мэргэжилтнүүд  Технологийн Инкубатор төвд ажиллалаа

ШУА-ийн Технологийн Инкубатор төв нь Япон улсын EMRO судалгааны байгууллагатай 2011 оноос хойш идэвхтэй хамтран ажиллаж байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд Япон улсад анх нээгдсэн микробиологийн дэвшилтэт ЕМ™ технологийг нутагшуулах туршилт судалгааны ажлыг өргөн цар хүрээтэйгээр хийж гүйцэтгэн, үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоон баталгаажуулсаар ирсэн юм. 

2011 оноос хойш Япон улсын ЕМRO судалгааны төвийн мэргэжилтнүүд удаа дараа ирж сургалт, семинар зохион байгуулах, туршилт судалгааны ажлын үйл явцтай танилцах, мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцох, хамтарсан шинэ технологиудын туршилт хийх, заавар зөвөлгөө өгөх зэргээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ удаад тус төвийн мэргэжилтэн Исао Суехиро нар 8 дугаар сарын 23-наас 29-ний өдрүүдэд Монголд хүрэлцэн ирж Технологийн Инкубатор төвөөс Булган аймгийн Хишиг-Өндөр суманд хэрэгжүүлж буй ашигтай бичил биетний бордоо, газрын ховор элементийг агуулсан нийлмэл бордоог ашиглах “Улаан буудайн тариалалтанд ашиглах экологийн цэвэр бордооны технологи” сэдэвт ШУТөслийн туршилт судалгаа, мөн Хөвсгөл аймагт Аялал жуулчлалын үндэсний төвтэй хамтран гүйцэтгэж буй Хөвсгөл нуурыг тойрон байршсан аялал жуулчлалын үйл ажиллагаа  эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанаас гарч буй “Ахуйн бохир усыг цэвэршүүлэх, хөрсний бохирдлыг бууруулах” хамтарсан туршилт судалгааны ажлын үйл явцтай газар дээр нь очиж танилцан, эдгээр туршилт судалгааны ажлын үр дүнгүүдэд дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ газар тариалан, аялал жуулчлал эрхлэгчдэд заавар зөвлөгөөг өгсөн юм.



Бусад мэдээлэл