ШУА-ийн Тэргүүлэгч гишүүн, академич С.Нарангэрэл дэлхийн
номын өдрийг тохиолдуулан өөрийнхөө бичсэн 25 мянган нэр томъёо бүхий “Орчин
үеийн Орос-Монгол хууль зүйн тайлбар толь” бүтээлээ Оросын Шинжлэх ухаан соёлын
төв / РЦНК /-ийн номын санд бэлэглэв.
Монгол дахь Россотрудничества-гийн төлөөлөгчийн газрын
даргын үүрэг гүйцэтгэгч хатагтай Татьяна Будаева академичийн оюуны
бүтээлийг хүлээн авахдаа Монголд орос хэлний хэрэглээ болон
Монгол Оросын шинжлэх ухааны хамтын ажиллагаа орчин үед эрэлт хэрэгцээтэй нэр
хүндтэй хэвээр байгааг онцлон тэмдэглэжээ.