Эрдэмтэн судлаач та бүхнийг ШУА-ийн Газарзүй–геоэкологийн хүрээлэнгээс зохион байгуулж байгаа “Нээлттэй шинжлэх ухаан ба нээлттэй мэдээллийн сан” сэдэвт семинарт урьж байна. Семинар 9 дүгээр сарын 14-ний өдрийн 16:00-17.30 цагт ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн 1-р байрны 4-р давхрын хурлын зааланд болно.
Доктор Puneet Kishor нь АНУ-ын Вискосон мужийн Висконсины Их сургуулийн Хүрээлэн буй орчин нөөцийн хүрээлэнд эрдэмтэн судлаачаар ажилладаг. Тэрээр олон улсын нээлттэй шинжлэх ухааныг дэмжигч ба эрдэмтэн судлаач нарт дата өгөгдлийг цуглуулах, дүгнэлт хийх, түүнийгээ харагдах хэлбэрт оруулах аргыг нэвтрүүлэх, хялбаршуулан хэрэглэх ойлголттой болгоход нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Др.Puneet Kishor нь хэд хэдэн шинжлэх ухааны төслүүд дээр зөвлөгөө өгч, бид бүхний амьдралд тодорхой тусгагдсан мэдээлэл ба аналитик орчинд оролцооны аргыг илүү дэмжин ажилладаг. Тэрбээр 21-р зууны энэ цагт эрдэмтэн судлаачдын хийж буй судалгаа бүтээл нь бодлого тодорхойлогч, дадлагажигч, суралцагч аль алинд нь нөлөөлөхүйц хэмжээний хүчтэй байна гэдэгт баталгаа өгөх нь чухал асуудал гэдэгт итгэдэг байна. Др.Puneet Kishor-ийн ажил мэргэжил нь 1985 оноос хойш орон нутагт тохиромжтой технологийн дизайнаас олон улсын хөгжлийн салбар, академи, шинжлэх ухааны мэдээллийн бодлого, судалгааны чиглэлийг хамрах болсон. Түүний одоогийн төслүүд: