Борис
Жонсоны Шинжлэх ухааны ахлах зөвлөх нь Британийн инновацийг ард түмэнд
ашиг тусаа өгөх зорилгоор байгуулсан шинэ Технологийн
зөвлөлийг удирдах ажээ. Ерөнхий сайд Борис Жонсон нь Сэр
Патрик Валлансд шинэ албан тушаалыг бий болгож, Их Британи
улсыг "шинжлэх ухааны супер гүрэн" болгох зорилгоор шинжлэх
ухааны салбартаа шинэ нэгжүүд байгуулсан байна. Сэр
Патрикаар шинээр гарч
ирж буй
технологиудийг үнэлэн дүгнэж улс орондоо "стратегийн
давуу тал"-ыг буцаан авчрах Шинжлэх ухаан, технологийн стратегийн
албыг удирдуулах юм байна.
Мөн Ерөнхий сайд өөрөө
тус
улсын шинжлэх ухаан, технологийг ашиглах асуудлыг шийдэж байх Шинжлэх
ухаан, технологийн үндэсний зөвлөлийг байгуулж, даргалах ажээ.
Сэр
Патрикд
COVID-19-ийн цартахлын эсрэг хариу арга хэмжээ авах Засгийн газрын
Шинжлэх ухааны газрын даргын болон Засгийн
газрын шинжлэх ухааны ахлах зөвлөхийн албан тушаалуудын
хажуугаар технологийн үндэсний зөвлөхийн шинэ албыг
хариуцуулсан байна.
Шинэ
ажил үүрэг нь Засгийн газрын
төлөвлөгөөний нэг хэсэг болох "цар тахлын үеийн болон
түүний дараа Их Британийн шинжлэх ухааны
шилдэг
ололт амжилтыг" бэхжүүлж, улмаар улс
орноо "шинжлэх ухааны супер гүрэн" болгох асуудал юм байна. Ерөнхий
сайд вакцинжуулалтын хөтөлбөрөөс эхлээд бусад чухал салбар, чиглэлүүдийг
сонгон хэрэгжүүлэх шинэ үүрэгт ажилд нь Сэр
Патриктай хамтран ажиллахыг Засгийн газрын бүх гишүүдээсээ
хүссэн
байна.
Эдгээр
тэргүүлэх чиглэлүүдэд зөвхөн хорт хавдрыг эмчлэх,
аюулгүй байдлыг сайжруулахаас гадна цаг уурын
хямралтай тэмцэх технологийг ч хөгжүүлэх явдал ч орох юм. Ноён
Жонсон "зөв чиглэлийг" баримталснаар Их Британи улс "шинжлэх
ухаан, технологийн олон шинэ ололтоор амьсгалах болно"
гэжээ.
Сэр
Патрик хэлэхдээ "Шинжлэх ухаан, технологийн стратегийн шинэ алба
нь шинжлэх ухаан, технологийг бодлого боловсруулах асуудлын гол
цөмд оруулж ирж, Их Британи улсын шинжлэх ухааны супер гүрний байр
суурийг бэхжүүлэхийн тулд Засгийн газар даяар
бид ажиллах болно гэсэн байна. Мөн "Би Шинжлэх
ухаан, технологийн үндэсний зөвлөлтэй хамтран Их Британи улсад
стратегийн давуу талыг бий болгох дэвшилтэт судалгаа, технологийг олж тодорхойлоход
туслах болно гэсэн байна".
Орчуулсан Т.Ган-эрдэнэ
Monday 21 June 2021
https://news.sky.com/story/boris-johnsons-science-superpower-ambitions-see-new-roles-for-sir-patrick-vallance-12336985