Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН 3 ХҮРЭЭЛЭНГЭЭС 27 БҮТЭЭЛИЙГ НОМЫН САНГИЙН САН ХӨМРӨГТ ХАНДИВЛАЛАА
ШУА-ИЙН 3 ХҮРЭЭЛЭНГЭЭС  27 БҮТЭЭЛИЙГ НОМЫН САНГИЙН САН ХӨМРӨГТ ХАНДИВЛАЛАА

“Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний Номын сан, Монгол Улсын Шинжлэх ухааны Академитай хамтран зохион байгуулж буй "ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН" шинэ ном хандивлах, танилцуулах үйл ажиллагааг 4 дэх өдрөө зохион байгууллаа. Өнөөдрийн номын танилцуулганд ШУА-ийн Олон Улсын Харилцааны Хүрээлэнгийн Эрдэмтэн Нарийн Бичгийн Дарга, Доктор Р.Төрдалай, Философийн Хүрээлэнгийн Эрдэмтэн Нарийн Бичгийн Дарга, Доктор М.Золзаяа, Археологийн Хүрээлэнгийн Эрдэмтэн Нарийн Бичгийн Дарга, Доктор Н.Эрдэнэ-Очир нар оролцож хүрээлэнгүүдийн үйл ажиллагаа болон хүрээлэнгээс хэвлүүлсэн шинэ номын талаар уншигчиддаа танилцууллаа. Энэ үеэр 3 хүрээлэнгээс нийт 27 бүтээлийг номын сангийн сан хөмрөгт хандивлалаа. 


Бусад мэдээлэл