МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙДЫН ИЛГЭЭЛТ
“Шинжлэх ухаан-Оролцоо”
форумд оролцогчдод
“Шинжлэх
ухаан-Оролцоо” форумд оролцож байгаа Монголын шинжлэх ухаан, технологийн амжилт,
ололтуудыг бий болгоход мэдлэг оюунаа дайчлан, түүхийг бүтээлцсэн үе үеийн
эрдэмтэн судлаачид, өдгөө тус салбарт ажиллаж байгаа нийт ажилтнууд, хүндэт
зочид Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Өнөөдөр
бол манай улсын шинжлэх ухааны үйл ажиллагааг урагшлуулж байгаа салбарын нийт
хамт олон Та бүхний оюун санааны баярын өдөр юм.
Шинжлэх
ухааны ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгуулагдаж байгаа энэхүү форум нь шинжлэх ухаан, инновацын
салбарт хамтдаа хувь нэмэр оруулах хэлэлцүүлэг өрнүүлэх, үзэл бодлоо хуваалцах
талбар болж байна.
Дэлхий
дахиныг хамарсан геополитикийн зөрчил, байгалийн нөөцийн хомсдол, уур амьсгалын
өөрчлөлт, цар тахал, түүний шинэ хувилбарууд, аж үйлдвэрийн IV хувьсгал зэрэг
хүчин зүйлсийн нөлөөгөөр нийгэм, эдийн засгийн хөгжил, хүрээлэн буй орчны
асуудалд шинжлэх ухаан, технологи, инновацын гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж
байна.
Монгол
Улсын Засгийн газар эдийн засгийн хөгжлийг хурдасгах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
үндсэн хүчин зүйл нь шинжлэх ухаан, мэдээлэл технологийг салбарт хэмээн онцгой
ач холбогдол өгч, бодлогоор дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Шинжлэх
ухаан, технологийн үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжиж, эрх зүй, хөрөнгө оруулалтын
дэмжлэг үзүүлэх, бодлого, шийдвэр гаргахдаа эрдэмтэн судлаачдынхаа оролцоог
нэмэгдүүлэх үүднээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэвшүүлсэн Монгол
Улсын хөгжлийг хязгаарлаж буй багц асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухааны
байгууллага, эрдэмтэн, судлаачид Та бүхний санал санаачилгыг тусгах, томоохон
төсөл, хөтөлбөрийг шинжлэх ухааны судалгаа, дүгнэлтэд нийцүүлэн хэрэгжүүлэх
шийдвэрийг гаргасан.
“Шинэ
сэргэлтийн бодлого”-ын дараагийн 10 жилийн нэгдсэн бодлого нь “Шинжлэх ухаан,
технологи, инновацын сэргэлтийн нэгдсэн бодлого” байхаар зарласан. Энэ хүрээнд
шинжлэх ухаан, технологийн салбарын цогц шинэчлэлийг салбарын удирдлагын тогтолцоо
, эрх зүйн орчин, санхүүжилт, дэд бүтэц, хүний нөөцийн чиглэлд төлөвлөн
хэрэгжүүлэх, шинжлэх ухааны салбарт бүх талын оролцоог хангасан зохицуулалтыг
хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Түүнчлэн
Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжилд
онцгойлон анхаарч Шинжлэх ухаан, технологийн үндэсний бодлогын хороог байгуулсан.
Засгийн газраас тус хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж, олон улсад өрсөлдөх чадвар
бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог хөгжүүлэх, шинжлэх
ухаан, технологийн нэгдсэн бодлого, хууль, эрх зүйн орчны шинэчлэл зэрэг
томоохон ажлуудыг бодлогоор дэмжин ажиллах болно. Энэ бүх шинэчлэлийн ажил Та
бүхний оролцоо, санаачилга, дэмжлэг туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг
хүсэж байна.
Шинжлэх
ухаанд суурилсан нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засгийг хамтдаа бий болгохыг
салбарын нийт хамт олон Та бүхэнд уриалж байна
Форумын
үйл ажиллагаанд амжилт хүсье.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ