ШУА болон МУБИС хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
Физикийн шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ШУА-ийн
Физик, технологийн хүрээлэнгээс МУБИС дээр лекц зохион байгууллаа.
Энэ үеэр Физик, технологийн хүрээлэнгийн Эгэл бөөм,
цөмийн физикийн салбарын эрхлэгч, доктор Ц.Энхбат “Элементүүдийн үүсэл”сэдвээр сонирхолтой лекц уншиж, хэлэлцүүлэг
өрнүүлсэн юм.
Энэхүү цуврал лекц нь цаашид сар бүр зохиогдох бөгөөд ФТХ-ийн эрдэмтэн, докторууд МУБИС-ийн Физикийн тэнхимийн багш, оюутнуудад зориулж сүүлийн үеийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын явц, үр дүнгийн талаар танилцуулах юм. Энэ нь оюутнуудад эрдэм шинжилгээ, судалгааны ажлын мэдлэг олгож, чадвар суулгах чухад ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна.
Тус цуврал лекц нь МУБИС-ийн оюутнуудаас эхлээд магистр, доктор, профессор багш нар, бүхий л судлаачдад нээлттэй явагдах юм байна.