ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн ЭШАА, доктор А.Даваасүрэн 10 дугаар сарын 23-ны өдөр ОХУ-ын Улаан-Үдэ хотын Дорнод Сибирийн Технологи удирдлагын улсын их сургуульд Шинжлэх ухааны докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Доктор А.Даваасүрэн "Монгол Улсын эдийн засгийг газар нутаг орон зайн хувь тэгш хөгжүүлэх онол ба практик" сэдвээр Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна.
Түүний судалгааны ажлын гол санаа нь гадаадын эрдэмтдийн онол, арга зүйн асуудлууд, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг судалсны үндсэн дээр Монгол улсын нийгэм, эдийн засаг, цаг агаар, газар нутгийн байршилтын онцлогууд, эдийн засгийн потенциалыг тооцоолж, бүсүүдийн тодорхой эдийн засгийн салбарт төрөлжиж дагнах замаар байгалийн баялаг, уул уурхайн болон мал аж ахуйн түүхий эдэд гүн гүнзгий боловсруулалт хийжээ.
Цаашлаад бэлэн экспортыг дэмжсэн, хүний хөгжилд тулгуурлсан эдийн засгийг хөгжүүлэх шинэ загварыг боловсруулан бүс нутгуудад аж үйлдвэр-инновацийн кластеруудыг байгуулах, 2026 он хүртэлх эдийн засгийн хөгжлийг прогноз хийсний үндсэн дээр хөгжлийн урт хугацааны стратегийг боловсруулан хэрэгжүүлэх, бүсүүдийн хөгжлийн чиглэлүүдийг тодорхойлох замаар хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих, үйлдвэрлэлийн хэрэгсэл, санхүүгийн нөөцийн, хүн амын Улаанбаатар болон бусад хотуудад зохисгүй төвлөрлийг бууруулахад хүний хөгжлийг онцгой дээшлүүлэхэд оршиж байгаа аж.