Засгийн газарт шинжлэх ухааны талаар зөвлөгөө өгөх урлаг
Peter
Gluckman Nature, 13 March 2014
Шинэ
Зеланд улсын шинжлэх ухааны ахлах зөвлөх Питер Глакман итгэлцэл, нөлөөлөл,
оролцоо, бие даасан байдлыг бий болгох арван зарчмыг санал болгож байна.
2009
онд би Шинэ Зеландын Ерөнхий сайдын шинжлэх ухааны анхны зөвлөхөөр томилогдсон билээ.
Намайг томилогдсон долоо хоног Шинэ Зеландын хүнсний үйлдвэрүүд өмнө нь
тохиролцсон ч нярайд мэдрэлийн сувгийн
гажиг үүсэхээс сэргийлэхийн тулд гурилан бүтээгдэхүүнд фолийн хүчил нэмэх
шаардлагагүй гэж Засгийн газар зарласантай давхцав.
Энэ бол миний өөрийн мэргэжлийн судалгааны салбар бөгөөд би томилогдохоосоо өмнө
засгийн газарт фолийн хүчлийн нэмэлтийг хийх
ёстой гэж зөвлөсөн билээ. Гэтэл
янз бүрийн бүлэг үүнийг эрүүл мэндэд эрсдэл бий болгоно, хүнсний бүтээгдэхүүнийг
эм маягтай болгох
гэж байна гэх мэтчилэн олон нийтийн санааг зовоож эхлэв.
Тиймээс
шинжлэх ухааны зөвлөхийн хувьд хэвлэлд өгсөн анхны ярилцлагын үеэр надаас миний зөвлөлгөөг
үл тоомсорлож байгаад ямар сэтгэгдэлтэй байгааг асуулаа.
Фолийн нэмэлт тэжээлийг дэмжих шинжлэх ухааны сайн
нотолгоотой хэдий ч ардчилсан Засгийн газар хүнсний хангамжийн
талаарх олон нийтийн санаа зовнилыг үл тоомсорлож болохгүй
гэдгийг би онцолсон юм. Энд болж байгаа
зүйл нь улс төрийн шинжтэй байсангүй.
Харин энэ нь хоолны найрлага дахь
фолийн амин чухал үүрэг ролийн талаар анагаахын шинжлэх ухааны нийгэмлэг олон
нийтэд тогтвортой, үр дүнтэй
танилцуулаагүй
байсантай холбоотой юм. Тиймээс тэр судалгааны үр дүнг амьдралд хэрэгжүүлэхэд нийгмийн
зөвшөөрлийг авч чадаагүй юм.
Таван
жил өнгөрсөн ч би энэ албан тушаалдаа хэвээрээ
байна. Шинжлэх ухааны зөвлөхийн үндсэн чиг үүрэг, хамгийн гол зорилго бол шинжлэх ухааны энгийн асуудлаар
биш, харин ерөнхийдөө шинжлэх ухааны онцлог шинж чанартай асуудлаар зөвлөлгөө
өгөх явдал гэдгийг би ойлгосон. Эдгээр асуудал нь шуурхай
бөгөөд олон нийт, улс төрийнхний анхаарлыг
татаж байх шаардлагатай.
Мөн
оролцсон хүмүүс өөрсдийн үнэт зүйлд тулгуурлан хатуу байр суурь барьдаг
бөгөөд шинжлэх ухаан нь нарийн төвөгтэй, бүрэн бус, тодорхойгүй байдаг юм билээ.
Эрсдэл хийгээд
шийдлийн талаар олон янзын үзэл санаа,
ойлголт давамгайлж байна.
Тухайлбал,
Шинэ Зеландын өвөрмөц экосистемийн экзотик хортон шавжийг устгах, далайн эрэг
дээр газрын тос хайх, сэргээшийн зориулалттай сэтгэцэд
нөлөөт эмийг хуульчлах,, усны
чанар, гэр бүлийн хүчирхийлэл, таргалалт, өсвөр үеийнхний өвчлөл, амиа хорлолт,
хүн амын насжилтын
талаарх асуудлыг авч үзэх бага насны хүүхдийн боловсролыг нэн
тэргүүнд тавих, хортон шавжийг бууруулах, хөдөө аж ахуйн хүлэмжийн хийг бууруулах, эдийн засгийн өсөлт, байгаль орчны тогтвортой байдлыг
тэнцвэржүүлэх зэрэг асуудал орно.
Миний
өөрийн туршлага бол жижиг хөгжингүй эдийн засагтай вестминстер
маягийн парламентын ардчилалтай оронд ажилласан явдал
юм. Энэ хүрээнд би ажилдаа баримтлах арван
зарчмыг нэрлэсэн юм. Улс орнууд засгийн газрын янз бүрийн
хэлбэр, нийгэм соёлын өөр өөр түүхтэй учир өндөр
түвшний шинжлэх ухааны зөвлөлгөөг хувь хүн, зөвлөл, академи дангаараа болон хамтран өгч болно. Харин миний энэ зааварчилгаа Засгийн газрын дээд түвшний хүмүүст
зөвлөгөө өгдөг бүх хүнд хамааралтай гэж бодож байна.
Эдгээр
зарчим нь хувь эрдэмтэн судлаачдыг өөрсдийн сонирхол, мэргэжлийн
чиглэлээр бодлогод нөлөөлөхийг оролдох гэсэн
зарчмуудаас бага зэрэг ялгаатай юм. Хамгийн чухал нь шинжлэх ухааны зөвлөхүүд
бодлого боловсруулах үйл явцын үед зөвлөгөө өгөх үүрэгтэйд оршино.
Энэ нь зүгээр нэг үйл ажиллагааны чиглэлийг сурталчлахаас илүү нотлох баримтад
тулгуурласан хувилбаруудыг тайлбарлана
гэсэн үг юм.
Олон
түмний итгэлийг бий болгох, бэхжүүлэх
Шинжлэх ухааны зөвлөх нь олон нийт,
хэвлэл мэдээлэл, бодлого боловсруулагчид, улс төрчид, шинжлэх ухааны
нийгэмлэгийнхний аль алиных нь итгэлийг олох
ёстой юм. Энэ нь ялангуяа хямралын үед чухал бөгөөд
тийм
ч амар хялбар зүйл биш. Шүлхий, Крейцфельдт-Якоб өвчин
(CJD) зэрэг өвчний үед хүнсний аюулгүй байдалдаа санаа зовсон,
сандарч түгшсэн
байдал нь Нэгдсэн Вант Улсад шинжлэх
ухааны зөвлөлгөө өгөх тогтолцоог бэхжүүлж, яамны
шинжлэх ухааны зөвлөхүүдийн үүргийг нэмэгдүүлсэн. 2011 онд Фүкүшимад болсон
цөмийн станцын гэмтлийн үр дагавар нь Японы албаныхныг
зөвлөх арга барилд шүүмжлэлтэй хандахад хүргэсэн
байна.
Миний хувьд итгэлийг сорьсон зүйл бол газар
хөдлөлт байлаа. 2011 оны эхээр Шинэ Зеландын Кристчерч хотод зургаан сарын
дотор хоёр удаа хүчтэй газар хөдлөлт болсон. Энэхүү газар хөдлөлт нь 200 орчим хүний аминд хүрсэн
аймшигтай үр дагаварт хүргэж, манай хоёр дахь том хотыг ихээхэн сүйтгэв. Газар хөдлөлтийн энэ давтамж
нь ер бусын байсан бөгөөд газар хөдлөлт судлаачдыг хагарлын шугамын
мөн чанар болон ирээдүйн эрсдлийг олон нийтэд өөр өөрсдийнхөөр тайлбарлах өрсөлдөөнийг бий болгосон юм.. Энэ явдал олон нийт,
бодлого тодорхойлогчдыг төөрөгдүүлэхэд хүргэсэн билээ.
Итгэл бий болгоход хялбар бөгөөд үргэлж тууштай харилцах хэрэгцээтэйг ойлгуулахын
тулд эрдэмтэдтэй сайтар ярилцаж, олон талаар хэрэг болохуйц
мэдлэг шингэсэн эрдэм шинжилгээний өгүүлэл
өдөр бүр сонины нүүрэнд байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрүүлсэн
билээ. Мэдэгдэж байгаа
болон үл мэдэгдэх зүйлсийн талаар тодорхой мэдээлэл өгөх шаардлагатай байв.
Хамгийн муу зүйл нь
газар хөдлөлт тэргэл сартай өдөр болсон тул нэгэн алдартай
зурхайч нэг сарын дараа сар, нар хоёр
зэрэгцэх үед дахин томоохон газар хөдлөлт болно гэж таамаглажээ. Хүмүүс сандарч
эхлэв. Бид Шинэ Зеландын Шинжлэх ухааны хэвлэл мэдээллийн төвтэй хамтран газар
хөдлөлт тодорхойгүй байдаг гэдгийг олон нийтэд
ойлгуулах,
тэднийг , тайвшруулахаар ажилласан билээ.
Зөвлөлгөө
өгөхдөө хараат бус байдлыг баримтлах
Зөвлөх үүрэг нь эхнээсээ улс
төрийн хөндлөнгийн оролцоогүй, хараат бус,
бие даасан байх ёстой. Ийм бие даасан зөвлөлгөө
болон төрийн
байгууллагын бодлогын үйл ажиллагааны хооронд зөрчилдөөн үүсэх нь гарцаагүй бөгөөд хөндлөнгийн
зөвлөх болон төрийн
байгууллагын албан тушаалтнуудын хооронд
найдвартай түншлэлийг бий болгохын тулд ихээхэн дипломат ажиллагаа шаардагдана.
Миний томилогдсон нөхцөл нь миний бие даасан байдлыг
хамгаалдаг. Учир нь би ерөнхий сайдад зөвлөх мөн өөрийн эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан хэвээр
байгаа тул миний зөвлөхийн ажил сонгуулийн мөчлөгтэй холбоогүй юм.
Ардчиллын үйл явцыг олон нийтийн дунд
бужигнуулах нь сонгогдсон удирдагчийн итгэлийг,
улмаар аливаа нөлөөлөх боломжоо алдаж болзошгүй гэдгийг
зөвлөх хүн ойлгох ёстой. Тиймээс үндэсний шинжлэх ухааны академи эсвэл зөвлөлийн
зөвлөлгөө өгөх, эсвэл бие даасан зөвлөхийг дэмжиж ажиллах нь хамгийн сайн зүйл юм.
Дээш нь мэдээлэл хүргэх
Шинжлэх ухааны зөвлөлгөө нь
цензургүйгээр шууд засгийн газрын тэргүүн эсвэл холбогдох яамны сайд, газрын дарга нарт
очих ёстой. Үнэн хэрэгтээ, хамгийн их зөвлөлгөө
авдаг асуултууд нь улс төрийн мэдрэмжтэй, хувь хүний асуудлуудыг
хамарсан байх шаардлагатай
байдаг.
Жишээлбэл, Шинэ Зеландад газартай холбоотой үйлдвэрүүдийн эдийн засгийн ач холбогдол нь манай орны экосистем
болон тэдгээрт суурилсан эко аялал жуулчлалын салбарын асуудлыг тэнцвэртэй хадгалах ёстой байдаг.
Эдгээр асуудал нь өөрсдийн бүрэн эрхийнхээ хүрээнд зайлшгүй тодорхойлдог байгаль
орчинд үзүүлэх нөлөөллийг тус тусын яамд нь
хариуцаж байдаг. Зөвлөхүүдийн үзэл бодол эдгээрийг
давж гарах ёстой.
Улс төрийн бодлогод зориулсан шинжлэх ухааныг шинжлэх ухааныг хөгжүүлэх тухай бодлогоос ялгаж салгах
Шинжлэх ухаанчаар
зөвлөлгөө өгөх нь шинжлэх ухааныг төрөөс санхүүжүүлэх тогтолцоог
удирдах үүрэг
хариуцлагаас өөр.
Шинжлэх ухааны зөвлөх энэ хоёр үүргийг зэрэг гүйцэтгэвэл ашиг сонирхлын зөрчил үүсэж,
улмаар зөвлөлгөөний нөлөөлөл алдагдах магадлалтай. Зөвлөх нь байгалийн баялгийн нөөцийн лоббичин гэж ойлгогдох эсвэл үндэсний судалгааны
санхүүжилтийг удирдаж буй яамаар үүрэг нь хязгаарлагдах
эрсдэлтэй. Тиймээс шинжлэх ухааны зөвлөх нь шинжлэх ухааны бодлогод оруулсан
хувь нэмэртэй байх ёстой авч тэдгээрийн
нарийн тэнцвэрийг олж байх хэрэгтэй.
Намайг томилогдсон эхэн үед шинжлэх
ухааны бодлогод холбогдох яамнаас илүү намайг нөлөөлсөн
гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр үндэслэлгүй хурцадмал байдал үүссэн билээ.
Энэ нь тийм биш - би ч тийм байхыг ч хүсээгүй - гэхдээ тэр яамтай харилцах
харилцаа хэсэг хугацаанд тасалдсан нь миний ажлын үр
нөлөөг бууруулсан юм.
Бодлого гаргах биш мэдээлэхийг хүлээх
Шинжлэх ухааны зөвлөгөө нь бидний
хийж байгаа болон мэдэхгүй байгаа зүйлсийн
талаар нарийн дүн шинжилгээ хийх явдал юм. Энэ нь дангаараа
бодлого болдоггүй. Энд төсвийн
асуудал, олон нийтийн санаа бодол зэрэг бодлого гаргахад
таарах бусад олон оролцох аргууд бий.
Бодлого боловсруулагчид болон сонгогдсон албан тушаалтнууд бодлого тодорхойлох
үүргээ зүй ёсоор хариуцдаг бөгөөд энэ нь өөр өөр хувилбаруудын хооронд сонголт
хийнэ гэсэн үг юм. Энэ бол шинжлэх ухааны зөвлөхийн ажиллах газар биш юм. Энэ талаар илэн далангүй
ярьснаар манай засгийн газар болон бодлогын хүрээнд итгэлцлийг бий
болгож, тогтвортой байлгах чадавхийг хөнгөвчилж өгсөн болно.
Бодлого боловсруулахад шинжлэх ухаанд давуу эрх
олгох
Бодлого боловсруулахад холбогдох
бусад оролцоог хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ шинжлэх ухаан яагаад улс
төрчийн хувьд ач холбогдолтой байж болох, "мэдлэгийн төрөл зүйлүүдийн"
дунд онцгой байр суурь эзлэх ёстойг харуулах хэрэгтэй. Үүнд нийгмийн уламжлал, олон нийтийн итгэл үнэмшил орно. Шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэгийн
давуу тал нь мэргэжлийн хяналт гэх мэт стандарт журмаар бий болдог тул мухар сүсэг , хоосон сургаалын
нөлөөллийг хязгаарладаг. Бодлогын бусад оролцоо
нь үнэ цэнийг ихэсгэдэг бөгөөд энэ нь зөв юм.
“Бодлого боловсруулагчид, сонгогдсон
албан тушаалтнууд бодлого тодорхойлох үүргээ зөв хамгаална.”
Шинжлэх ухааны хязгаарыг мэддэг байх
Бодлого боловсруулагчид болон
сонгогдсон албан тушаалтнуудын сэтгэлийг зовоож буй ээдрээтэй асуултуудыг
шинжлэх ухаан л шийдэж чадна. Шинжлэх ухааныг баттай эх сурвалж
гэж үзэхээс магадлалын эх сурвалж
гэж үзэх нь шийдвэр гаргагчид болон олон нийтийг бухимдуулж,
төөрөгдүүлж болзошгүй боловч эрдэмтэд юу мэддэг, юу болох талаар
хэтрүүлэн ярьж болохгүй. Хэчнээн улс төрч, асуудлыг дэмжигчид фолийн
эсрэг мэтгэлцээнд ямар ч байр суурийг дэмжих эрдэмтэн олж чадна гэж мэдэгдсэн
бэ? Энэхүү хандлага нь үнэ цэнд суурилсан итгэл үнэмшлийг зөвтгөхийн тулд
шинжлэх ухааныг ашиглах аюултай уруу таталт, шинжлэх ухаан (үйл явц) гэж юу
болох талаар бичиг үсэг тайлагдаагүй байдлыг илтгэнэ. Жишээлбэл, уур амьсгалын
өөрчлөлтийн талаарх ихэнх маргаан нь үндсэндээ өгөгдөлтэй холбоотой биш юм.
Харин үе дамжсан эдийн засгийн ашиг сонирхлын тухай юм.
Өмгөөлөгч биш брокерын үүргийг
гүйцэтгэх
Шинжлэх ухааны зөвлөх эсвэл зөвлөх
хороо нь өмгөөлөгчийн үүрэг гүйцэтгэхийн оронд мэдлэгийн зуучлагчийн үүрэг
гүйцэтгэсэн тохиолдолд л итгэлийг олж, хадгалж чадна.
Энэ нь тун
бага ялгаатай
асуудал. Албан ёсны шинжлэх ухааны зөвлөлгөөг
өмгөөлөл гэж ойлговол зөвлөгөөг хүлээн авсан ч тэр зөвлөгөөнд болон
зөвлөхөд итгэх итгэл алдагдана. Жишээлбэл, шуурга болон
үерийн шалтгааны талаар хэтрүүлсэн илтгэл нь дэлхийн дулаарлын талаарх үндсэн
аргументуудын тухай итгэлийг алдагдуулж болзошгүй юм. Миний өөрийн эрдэм
шинжилгээний судалгаа нь таргалалтын гарал үүслийг судлахад чиглэгдсэн тул би
зөвлөгөөний тэнцвэрийг хангахын тулд болгоомжтой байх хэрэгтэй
болсон. Харин бусад хандлагыг сурталчлах хүчтэй байгаа бол миний зөвлөгөөний
тэнцвэртэй байдлын талаар сэжиглэхээс зайлсхийхэд хэцүү байдаг
(go.nature.com/syxyee).
Шинжлэх ухааны нийгэмлэгийг татан
оролцуулах
Шинжлэх ухааны зөвлөх нь зохих
мэдлэгийг олж авахын тулд эрдэмтэдтэй хэрхэн холбогдох,
тэдэнд мэдлэгээ хүртээмжтэй, ойлгомжтой болгож
нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхэд нь туслах, мөн тэд хэзээ өмгөөлөгчийн үүрэг гүйцэтгэж болохыг мэддэг байх
ёстой. Японы Шинжлэх Ухааны Зөвлөлөөс нийтэлсэн зуучлал ба өмгөөлөл хоёрын
ялгааг шууд илэрхийлсэн саяхан шинэчлэгдсэн эрдэмтдийн ёс зүйн дүрэмд эдгээр
асуудлыг багтаасан болно.
Бодлогын
нийгэмлэгийг татан оролцуулах
Шинжлэх
ухааны зөвлөх үүрэг нь олон нийтийн бодлогын хэрэгцээ,
шаардлагыг дээшлүүлэх хандлага, практик ажилд түлхэц өгдөг болохоос шууд техник мэдлэг чадвар олгох нь бага
байдаг.
Яагаад гэвэл олон нийтийн
бодлогын хүрээнд эргэлзэгчид ихээхэн давамгайлж байдаг байна.
2012 онд манай олон нийтийн үйлчилгээний салбарын ажилтнууд бодлого
боловсруулахдаа нотлох баримтыг хэрхэн ашигладаг талаар судалгаа хийсэн юм.
Хэд хэдэн яамд
өөрсдийнх нь
ажил бол байгаа нотлох баримтад тулгуурлан бодлогын хувилбарын талаар зөвлөгөө
өгөх бус, сайдын тавьсан шаардлагад нийцсэн бодлого боловсруулах явдал гэдгийг
мэдэгдсэн. Мөн Канад, Австралид хийсэн судалгаагаар ижил үр дүнд хүрсэн байна.
Сайн
зөвлөгөө
Миний
ажилдаа удирдлага болгодог эдгээр зарчим
нь шинжлэх ухааны зөвлөгөөний ихэнх загварт хамаарах байх. Зөвлөх, зөвлөл эсвэл
академийн зөвлөлгөө нь бие биенээ үгүйсгэх шаардлага ердөө байхгүй.
Янз бүрийн хандлага нь өөр өөр зорилготой байх бөгөөд тухайн
улсын соёл, түүх, улс төр, нийгмийн бүтэц, иргэний ухамсарт хандах хандлагын
бүтээгдэхүүн юм.
Миний
туршлагаас үзэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй баримт нотолгоог
Засгийн
газарт илүү сайн хэрэглэхийг дэмжсэн соёлыг бий болгох хэрэгтэй бөгөөд энэ нь гүйцэтгэх
засгийн газрын ахмад гишүүдтэй ганцаарчилсан харилцаа холбоо тогтоох замаар
хамгийн сайн хэрэгжих итгэлцлийн түвшинд тулгуурладаг. Хямралын үед ийм
харилцаа зайлшгүй шаардлагатай байдаг. Үүний эсрэгээр, нарийн төвөгтэй, ужиг
асуудлуудын хувьд зөвлөх хороо эсвэл академи чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэгт би
итгэдэг.
Аз
болоход эдгээр асуудал улам бүр ихээр яригдах
боллоо. Энэ оны 8-р сард Шинэ Зеландын Окланд хотод эрдэмтэн
судлаачид болон засгийн газруудад шинжлэх ухааны зөвлөгөө өгөх дэлхийн анхны
бага хурал болно (www.globalscienceadvice.org-ыг үзнэ үү). Дэлхийн өнцөг булан
бүрээс ирсэн бодлого боловсруулагчдын хооронд олон янзын
нөхцөл байдлын зарчим, арга барил, хурцадмал байдал, шийдлүүдийн талаарх хоёр
өдрийн хэлэлцүүлэг нь энэхүү хурдацтай хөгжиж буй салбарт чухал хувь нэмэр
оруулна гэдэгт найдаж байна.
Орчуулсан
Академич Т.Ган-Эрдэнэ