ШУА-ийн
ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр /20121.07.01/ Казахстан улсаас Монгол улсад суугаа
Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ж.Ж.Адилбаевыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр
улсын шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлж,
хөгжүүлэх асуудлаар санал солилцов.
Юуны түрүүнд хоёр
орны ШУА-иуд физик, математик, хими болоод технологийн чиглэлийн хүрээлэнгүүд хамтран ажиллах боломж өргөн байна гэдэг дээр санал нэгдлээ.
Тиймээс 2021
ондоо багтаж Казах улсын Үндэсний шинжлэх ухааны академи, Монгол улсын шинжлэх
ухааны академи хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар урьдчилсан
байдлаар тохиролцов.
Энэхүү хамтын
ажиллагааны хүрээнд казах монгол, ойрад, урайнхайчууд зэрэг ойр удам судартай эдгээр ард түмний генетиктийн
судалгааг хамтарч хийх гэх мэтчилэн судалгааны өргөн боломж байгаа тухай ярилцлаа.
Мөн ирэх 10-р
сард Казахстан улсын Үндэсний ШУА байгуулагдсны 70 жилийг ойг тэмдэглэхээр
төлөвлөж байгаагааг Элчин сайд дуулгалаа. Тэрэээр тус ойд Монгол улсын ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг
урьж Казахсатны ШУА-ийн ерөнхийлөгчийн урилгыг гардуулж өгсөн юм.