Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ БАЯРЫН ӨДРИЙГ 13 ДАХЬ ЖИЛДЭЭ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
 ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ БАЯРЫН ӨДРИЙГ 13 ДАХЬ ЖИЛДЭЭ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Монгол улсад “Шинжлэх ухааны ажилтны баярын өдөр”-ийг 13 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ жилийн хувьд Нэрт эрдэмтэн, академич Хавтгайн Намсрай төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнагдсан нь манай эрдэмтэн судлаачдын бүтээл туурвилыг төр, засгаас өндрөөр үнэлж буйн нэгэн илрэл болсон юм.

 ШУА-иас “Шинжлэх ухааны ажилтны баярын өдөр”-ийг тохиолдуулан дараах нэр бүхий эрдэмтэн, судлаачид, ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Үүнд:

Дэлхийн гуравдагч орнуудын академийн шагналаар:

1. Г.Цэрэнчунт-Монголын анагаах ухааны холбооны ерөнхийлөгч, Шинжлэх ухаан технологийн "Оюун Онош" төвийн ерөнхий захирал

2. Б.Мөнхбат-МУИС-ийн хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд профессор, Цөмийн судалгааны  төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга

ШУА-ийн Дээд шагнал "Хубилай хаан" алтан медалиар:

1. Ардын багш Ү.Маам  -"Шинэ үе" дунд  сургуулийн захирал

2. Д.Сүхбаатар  - Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын шилдэг бүтээлч хамт олон болон нэр хүндтэй эрдэмтдийг дэмжин ажилладаг Билиг Оюун "Дамдин Да" сангийн тэргүүн

3. Ё.Гэрэлчулуун – Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга

4. Richard Reading – Их нартын байгалийн нөөцийн газрын төслийн удирдагч, санхүүжүүлэгч

5. Michael.F.Caul – НАТО-ийн энхийн төлөө шинжлэх ухаан хөтөлбөрийн зөвлөх

-ШУА-ийн "Хүндэт жуух"-аар:

1. Т.Сэмжид - ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан

2. Э.Жаргалхүү  - Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн чих хамар хоолойн тэнхмийн багш тэргүүтэй 30 гаруй судлаач,                                                                                                                                                                                              ажилтан албан хаагчид  тус тус шагнагдав.


 



Бусад мэдээлэл