Монгол улсын Шинжлэх ухааны Академи БСШУСЯ-тай хамтран “Эрдэмтдийн үг” цуврал лекцийг амжилттай зохион байгууллаа. 12 дугаар сард МУИС-ийн Лазерын судалгааны лабораторийн эрхлэгч, доктор, профессор Ж.Даваасамбуу “Шинжлэх ухааны хөгжилд техникийн дэвшлийн гүйцэтгэх үүрэг”, эдийн засагч, доктор, профессор Б.Даваасүрэн “Иргэдийн эдийн засгийн боловсрол”, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Бүс нутаг, орчин үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессор Н.Хишигт “Монголын тусгаар тогтнолын түүхийн судалгаа” сэдвээр тус тус олон нийтэд нээлттэй лекц уншлаа. Дээрх лекцүүдэд нийт 500 гаруй хүн хамрагдсан бөгөөд лекцийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор лекц тус бүрийн бичлэгийг www.scimedia.mas.ac.mn-д байршуулж байна.