ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж
шийдвэрлэлээ.
Нэгдүгээрт, ШУА-ийн салбарын бага чуулганы нөхөн сонгуулийн дүнг хэлэлцэж
бага чуулганы төрийн төлөөллийн бүрэлдэхүүнийг сонгож батлав.
Хоёрдугаарт, ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медальд 2010 оны Физикийн салбарын Нобелийн шагналт эрдэмтэн Константин Сергеевич Новоселовыг нэр дэвшүүлж, тус шагналыг олгохоор боллоо.
ШУА-ийн "Хубилай хаан” алтан медалийг шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан дотоод, гадаадын эрдэмтэн, шинжлэх ухааны зүтгэлтнүүдэд олгодог билээ. Энэ жил энэхүү шагналын эзнээр Нобелийн шагналт, Английн хатан хааны нийгэмлэгийн гишүүн, АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийн гадаад гишүүн, Сингапурын их сургууль, Манчестерийн их сургуулийн профессор Константин Сергеевич Новоселовын XXI зууны шинжлэх ухаан технологийн хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлж, түүнд олгохоор боллоо.