Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ийн ерөнхийлөгч Юнескогийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
 ШУА-ийн ерөнхийлөгч Юнескогийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

ЮНКСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан, ШУА-ийн  ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нар 2022 оны 10 сарын 07-нд Улаанбаатар хотноо НҮБ-ын суурин төлөөлөгчдийн газарт ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дээр уулзалт хийлээ. Уулзалтад ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан, мэргэжилтэн Э. Урангоо ШУА-ийн УТХ-ийн дарга Др Б.Сувданцэцэг, ЮНКСКО-ийн Бээжин дэх бусад төлөөлөгчид оролцов.

Уулзалтаар дараах асуудлуудаар санал солилцож, ЮНКСКО-ийн зүгээс бодитоор дэмжиж, үр бүтээлтэй нягт хамтарч ажиллахаар боллоо.

 Үүнд:

1.    ЮНКСКО-оос 2021 онд баталсан  “Recommendation on Open Science” буюу Нээлттэй шинжлэх ухааны зөвлөмжийг хэрэгжүүлэхэд аргазүй, хүний нөөц, харилцаа холбоо, менежментийн тал дээр зохих хэмжээний дэмжлэг үзүүлэх.

2.    ЮНКСКО-ийн салбар зөвлөлүүд болох Дэлхийн шим мандлын хороо, тогтвортой гүний усны нөөц ашиглалтын хороодын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг сайжруулахад ШУА-ийн манлайлал оролцоог хангах.

3.    Монгол улсын хөгжил дэвшилд Шинжлэх ухааны салбарын оролцоог хангах, бэхжүүлэх, механизмыг бүрдүүлэхэд анхаарч, ЮНЕСКО-гийн дэргэд судалгааны үр дүнг нийгэм, үйлдвэрлэгч, бодлого боловсруулагч нарт хүргэдэг “Төр-Шинжлэх ухаан, технологи-Үйлдвэрлэлийн  хамтын ажиллагааны бодлогын хороо” байгуулах талаар судалж хариу өгөх.

4.    Шинжлэх Ухааны салбар дахь эмэгтэй судлаачдын манлайллыг дэмжих үүднээс “Women scientists in Mongolia” шагнал бий болгох, хамтран хэрэгжүүлэгч олж зохион байгуулах.

5.    “World science day” буюу Дэлхийн шинжлэх ухааны өдрийг жил бүр хамтран үр бүтээлтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудал орж байна.

Эдгээр асуудлуудаас нэн тэргүүнд Дэлхийн шинжлэх ухааны өдрийг 2022 онд тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөг гарган хамтарч үр бүтээлтэй зохион байгуулах, ЮНКСКО-ийн салбар зөвлөлүүд болох Дэлхийн шим мандлын хороо, тогтвортой гүний усны нөөц ашиглалтын хороодын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг сайжруулахад ШУА-ийн санаачлан хэрэгжүүлэх ажлууд дээр яаралтай хамтарч ажиллахад дэмжлэг үзүүлэхээр боллоо.  


Бусад мэдээлэл