Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас 2015 оноос шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг эрхлэн гаргаж, олны хүртээл болгож байна. 2022 онд 14 цуврал /82-95 дахь дугаар/ бичиж, хэвлүүлээд байна.
Энэхүү цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Хялбаршуулсан цуврал бүтээлийн 2022 оны 88 дахь дугаарт Т.Энхнаран, Т.Ганцэцэг (PhD), Ж.Оюунсүрэн нарын бичсэн "Темперамент хэв шинжийг үлгэрээр дүрслэх нь" бүтээлийг хэвлэн нийтлүүлэв.
Тус бүтээлд хувь хүний бие-сэтгэцийн олон онцлогуудын нэг нь темперамент буюу зан чанарын тухай, бие хүний онцлогийн тухай эртний үзэл санаануудыг орчин үеийн судалгаатай хослуулан бичсэн.
Тархи судлал, сэтгэл судлал, темперамент, түүний тухай үлгэр, хүүхдийн темперамент тодорхойлох арга зэргийг судлаачдын дэвшүүлсэн таамаглал, онолуудыг тайлбарласан зарим судалгааны талаар энэ номноос сонирхоорой.