Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА “А” ҮНЭЛГЭЭ АВЛАА
ШУА “А” ҮНЭЛГЭЭ АВЛАА

Монгол Улсын  Ерөнхий сайдын 2019 оны 04-р сарын 17-ны өдрийн 46 дугаар захирамжийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан улсын үзлэг явуулах хуваарийн дагуу ШУА өнгөрсөн 7 хоногт ажлаа шалгууллаа.

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт,  архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд явуулсан энэхүү шалгалтын зорилго нь Архив, албан хэргийн хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшин тогтоох, дүгнэлт хийх, цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлоход чиглэгджээ.

Ажлын хэсэг “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт” гэсэн  4 үндсэн чиглэл бүхий үзүүлэлт, аргачлалын дагуу дүгнэжээ.   

Тус үнэлгээгээр Монгол улсын Шинжлэх ухааны академи 93,2 хувь буюу “А” үнэлгээ авлаа.   

 


Бусад мэдээлэл