Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Үндэсний хиймэл дагуул ба түүний хэрэглээ” хэлэлцүүлэг боллоо
“Үндэсний хиймэл дагуул ба түүний хэрэглээ” хэлэлцүүлэг боллоо

Шинжлэх Ухааны Академи (ШУА), Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ), Кибер аюулгүй байдлын зөвлөл (КАБЗ) хамтран “Үндэсний хиймэл дагуул ба түүний хэрэглээ” хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 24-нд Монгол улсын ШУТИС-ийн хурлын танхимд зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт харилцаа холбооны болон зайнаас тандан судлалын хиймэл дагуулууд, тэдгээрийг хөөргөж ашиглах хэрэгцээ шаардлага, сансрын технологийн чиг хандлага, сансрын технологийг үйл ажиллагаандаа ашигладаг манай улсын засгийн газрын байгууллагууд, яамд, агентлаг, шинжлэх ухааны академи, их, дээд сургууль, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн 30 орчим байгууллагын 150 гаруй төлөөлөгчид түүн дотор Батлан хамгаалах, Онцгой байдал, Шинжлэх Ухааны Академийн хүрээлэнгүүд, Хөдөө аж ахуй, Байгаль орчин, Харилцаа холбооны салбарын үе үеийн төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлгийг Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч Академич С.Дэмбэрэл, ХХЗХ-ны ажлын албаны дарга А.Лувсан-Очир нар нээж, Монгол Улс сансрын технологийн чиглэлээр бие даасан байдалтай байх, өөрийн харилцаа холбооны болон зайнаас тандан судлалын хиймэл дагуултай болох, мөн гадаад улсуудтай сансар судлалын чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлж, дотоодод хиймэл дагуул бүтээх, хүний нөөц бэлтгэх болон шинжлэх ухааны хөгжилд онцгой ач холбогдол өгөх шаардлагатайг онцоллоо.
Монгол улсын баатар, сансрын нисэгч, ШУА-ийн ООГХ-ийн Сансар судлалын төвийн дарга Ж.Гүррагчаа Монгол улсад сансар судлал, сансрын технологийн түүхэн хөгжил болон ололт амжилтууд, сансар судлалын шинэ технологиудыг нэвтрүүлж, хөгжүүлэх замаар энэ өвийг үргэлжлүүлэхийн чухлыг онцлов.
Хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж Сансрын бодлогын үндэсний зөвлөлд хүргүүлэхээр тогтов.



Бусад мэдээлэл
МЭДЭГДЭЛ
4 жилийн өмнө