“Эрдэмтдийн үг-58” шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал лекц 12 дүгээр сарын 05-ны өдөр боллоо. Энэ удаагийн зочноор Монгол улсын хүний гавьяат эмч, зөвлөх эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, анагаах ухааны доктор, профессор, Н.Пүрэвжав “Эртний, эдүгээгийн хүний гавал, хоншоор, эрүү шүдний хувьслыг харьцуулан судалж Ч.Дарвины хувьслын онолоор тайлбарлаж хүүхдийн хоншоор, эрүү шүдний хөгжлийг зөв чиглүүлэх үйл зүйн сонгомол арга дэвшүүлсэн нь” сэдвээр лекц уншлаа.
Лекцийн агуулга нь
Хүний дээд өвгүүдийн бие эрхтний өвөрмөц бүтцүүд түүхэн хөгжлийн явцдаа давтагдан гарч ирдэг зүй тогтлын дагуу хоншоор эрүүн дээр шүдний тоо цөөрөх, олшрох (тохиолдол бага), үүдэн болон араа шүднүүд зайтах, шүдний нумын хэлбэр өөрчлөгдөж гурвалжин болох, хоншоор эрүү дангаараа хэт томрох, хэт багасах, гавал багасах (микроцефаль) зэрэг шинжүүд давтагдаж байгаа шалтгааныг өнөөдөр Нүүр ам судлалын шинжлэх ухаанд шалтгаан нь тодорхой бус эмгэгүүд гэж үзэж байгаа өнөө үед уг шалтгааныг филогенезийн шалтгаан гэж үзэх үндэс байна.
Энэхүү лекцийг https://fb.watch/oLUzJ5aScc/ холбоосоор хүлээн авна уу.
ШУА-аас уламжлал болгон зохион байгуулдаг "Эрдэмтдийн үг" лекцийн 2023 оны төлөвлөгөөг батлуулав. Энэ оны төлөвлөгөөгөөр өнгөрсөн онд академич хэргэм шинээр хүртсэн болон шинжлэх ухааны доктор хамгаалсан нийт 10 эрдэмтэн олон нийтэд зориулсан лекц уншлаа. Тухайлбал, 3 дугаар сарын 21-нд зохион байгуулсан академич Р.Энхбат “Рамсейн онол: Философи, математик, эдийн засагт” лекц (https://www.facebook.com/watch/?v=3083760268591657), 3 дугаар сарын 29-нд зохион байгуулсан доктор (ScD) М.Бямбасүрэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал-пестицидийн хэрэглээ” (https://www.facebook.com/watch/?v=1949910532013726), 4 дүгээр сарын 12-нд доктор (ScD) Б.Амарсанаа “Тариалангийн хөрсний үржил шимийн нөхөн үйлдвэрлэл” (https://youtu.be/qLSol8BktFU?si=VLc-Ykh87Qv5WOp4), 4 дүгээр сарын 19-нд академич Б.Батхишиг “Шинэ эдийн засаг” (https://youtu.be/s6-uZcq0J14?si=G2MQpjpIX7WZivI8), 5 дугаар сарын 3-нд доктор (ScD) Х.Батнаран “Монгол орны бэлчээрт ургамал хамгааллын гүйцэтгэх үүрэг” (https://youtu.be/r8jYo56JAxU?si=vfMdCyalF35deYfR), 5 дугаар сарын 10-нд академич Д.Энхтуяа “Ноолуур судлал: Ололт, шаардлага, зорилго” (https://youtu.be/dm9PkqbYCWM?si=XX9uAS-TFqON01_J), 5 дугаар сарын 24-нд доктор (ScD) Р.Бүүвэйбаатар “Үр тарианы ургац, чанарыг нэмэгдүүлэх физик-технологийн үйлчилгээний хэрэглээ, ач холбогдол” (https://fb.watch/oLUFtKsM-G/), 6 дугаар сарын 7-нд доктор (ScD) А.Хүү-Ухна “Цэргийн зэвсэг, галт хэрэглэлийн шинэчлэл, хэтийн төлөв” (https://fb.watch/oLUEgwUYog/), 11 дүгээр сарын 1-нд доктор (ScD) Ж.Цолмон “Гавал, нүүрний гажгийн үед гарах зарим өөрчлөлт” (https://fb.watch/oLUCR3ohA8/), 12 дугаар сарын 5-нд доктор (ScD) Пүрэвдорж “Эртний хүний гавал, хоншоор, эрүү, шүдний хувьслын филогенез, онтогенез хөгжлийн төлөв хандлагыг орчин үеийн монгол хүнийхтэй харьцуулж судалсан нь” https://fb.watch/oLUzJ5aScc/ сэдвээр лекц уншлаа.