Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО
ШУА-ИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

Шинжлэх ухааны Академи нь салбарын мэдээллийн менежментийг хөгжүүлэх, байгууллагын дотоод мэдээллийн системийг шинэчлэх ажлын хүрээнд мэдээллийн технологийн орчин үеийн боломжийг бүрэн ашигласан нэгдсэн бодлоготой цахим системийг (домэйн хаяг: www.ac.mn) шинээр хөгжүүлж, ШУА-ийн бүх шатанд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллав. Шинжлэх ухааны салбарын сүлжээний бүтэц зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангах зорилгоор шилэн кабелийн дэд бүтцийг цоо шинээр бий болгож, ингэснээр ШУА-ийн түвшинд мэдээллийг өндөр хурдаар дамжуулах дэд бүтэц шинэчлэгдлээ.Энэхүү ажлын хүрээнд нэгдсэн мэдээллийн дундын том сан бий болж, үр ашигтай ашиглах боломж бүрдэх, бүтээмж сайжирч, үр өгөөж нэмэгдэх бөгөө ШУА, харъяа хүрээлэнгийн хэрэглэгчид болон байгууллага хоорондын харилцаа холбоо сайжирч, хамтын ажиллагааны үр шим нэмэгдэх юм.

ШУА-ийн Цахим мэдээллийн системийн нээлийн ёслолыг энэ оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ШУА-ийн Чуулганы танхимд зохион байгуулж, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын дарга, академич Т.Ган-Эрдэнэ, ШУА-ийн Ерөнхийлөгч академич Д.Рэгдэл, ШУА-ийн Орлогч дарга Б.Бат-Эрдэнэ,  ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны  доктор, профессор Б.Авид болон хүрээлэнгийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар, эрдэмтэн  судлаачдын төлөөлөл оролцлоо. 

ШУА-ийн цахим мэдээллийн системийг олон улсын стандартад нийцсэн, шинжлэх ухааны салбар хоорондын үйл ажиллагааг автоматжуулсан динамик оффистэй цахим мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх ажлыг “ГөүСмарт TM” ХХК гүйцэтгэлээ.Түүнчлэн ерөнхий вэб админ болон хүрээлэнгийн вэб админ, хэрэглэгчдийн болон хандалтын эрхийн сургалт, цахим оффис, албан хэрэг хөтлөлт, хүний нөөцийн мэдээллийн сангийн сургалтыг төлөвлөгөөтэй зохион байгуулж, цахим системийг туршилт, зүгшрүүлэлт хийн нэвтрүүллээ.

ШУА-ийн цахим мэдээллийн систем нь 3 том системээс бүрдэнэ. Үүнд:

Динамик цахим оффис нь Байгууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, автоматжуулах зорилготой үүлэн технологид суурилуулах ажил хэрэг, хүний нөөц, харилцаа холбоо, албан хэрэг хөтлөлт, агуулгын удирдлага гэх 6 бүлэгт хуваагдана. Динамик оффис системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр зөвхөн үйл ажиллагааг автоматжуулаад зогсохгүй тухайн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангахаар зохион байгуулагдсан байна. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь мэдээллийг нууцалж хамгаалахаас илүүтэйгээр өндөр нууцлалтайгаар хүртээмжтэй байлгах ач холбогдолтой бөгөөд динамик оффис системийг ШУА болон харьяа хүрээлэнгүүдэд нэвтрүүлж байна.

Нэгдсэн цахим хуудас нь ШУА болон хүрээлэнгийн нэгдсэн мэдээллийн сувагтай, оюуны өмч, технологийн мэдээллийн сан, эрдэм шинжилгээ, өгүүллийн мэдээллийн сан, төслийн мэдээллийн санг хамруулна. ШУА болон хүрээлэнгүүдийн мэдээллийн аюулгүй байдал хангагдах, дотоод болон гадаад үйл ажиллагааг цаасгүй технологи буюу цахим хэлбэрт шилжүүлж, байгууллага хооронд цахимаар албан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлснээр ажлын бүтээмж нэмэгдэж, цаг хэмнэх боломжтой болох юм. 

Онлайн номын дэлгүүр нь Монголын эрдэмтдийн бүтээлийг олон нийтэд хүртээмжтэйгээр, онлайн төлбөр тооцоо, нууцлал аюулгүй байдлыг бүрэн шийдэж, орчин үеийн хэрэгцээ шаарлагын дагуу ном, бүтээлийг зөвхөн номын дэлгүүрээр бус цахим хэлбэрээр худалдан авах, интернет төлбөр тооцоог дагалдаад аюулгүй байдал, нууцлалыг өндөр түвшинд шийдэж өгснөөрөө онцлог давуу талтай юм.

Цахим мэдээллийн систем бол тухайн салбар, байгууллагын хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болсон өнөө үед байгууллага бүр  өөрийн мэдээллийг боловсруулж ашиглах зайлшгүй шаардлагатай бөгөөд  чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн бага хугацаанд, бага зардлаар хэрэглэгчдэд хүргэх явдал бөгөөд энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс улам боловсронгуй системийг өнөө хүртэл хөгжүүлсээр л байна. 

                                                        ШУА-ийн цахим мэдээллийн хуудсанд тавтай зочилно уу!



Бусад мэдээлэл