Монгол Улсын Засгийн газраас "Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал"-ыг эхлүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Шинжлэх Ухааны академийн эрдэмтэд төрийн ордонд чуулж, үүнийг хэрхэн хөгжүүлэх тухай зөвлөлдөж байна. Дээрх арга хэмжээнд уригдан оролцсон Молнгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гуайтай уулзаж, тодруулга авлаа.
-Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын тухай эрдэмтэд чуулж байна. Таны болоор Аж үйлдвэрийн хувьсгалыг хэрхэн харж байна вэ?
Дэлхий хурдацтай хөгжиж байна. Энэ хөгжлийн хойноос манай улс одоо л хөөцөлдөж эхлэх гэж байгаа нь харамсалтай юм. Гэвч оройтоогүй... Аж үйлдвэрийн хувьсгал гэж хүн оюун ухаанаа илүү ашиглахыг, оюун ухааны бүтээлээрээ хөдөлмөрөө хөнгөвчилөх техник, технологи бүтээхийг л хэлж байгаа юм. Би тухайлбал уул уурхайн салбарын хүн. Уул уурхайд яаж хувьсгаль хийх вэ гэхлээр одоо бид газрын гүн байгаа баяжмал, нөөцийг техникээр, хүний оролцоотойгоор гадаргад гаргаж байна. Бид хүний оролцоогүйгээр тэр гүндэх, хүдэр, алт зэсийг авч ашиглах тийм боломжийн тухай л яриад байна. Хожуу ч гэсэн үүнийг ухаарч, ийшээ зүглэж байгаа нь том дэвшил. Энэ хувьсгалыг сайн эхлүүлбэл бид хэд хэдэн үе, шатыг алгасаад шууд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжтой гэсэн үг.
-Тэгэхээр хүний оюун ухааныг хөгжүүлэх салбар гэж ойлгож болох нь. Ингэхийн тулд бид юу бэлдэх ёстой вэ?
Одоо ой тогтоолт, оюун ухааны хүчин чадлаараа Германчууд дэлхийд тэргүүлж байна. Яг эдний ард Монголчууд байна. Заримдаа түрүүлдэг. Мэдээллээс үзэхэд Монгол хүүхдүүд ой тогтоолтоор дэлхийн аварга боллоо, геннист бичигдлээ гэсэн зйүл их дуулдаг, мэдрэгдэж байна. Бид энэ боломжоо сайн хөгжүүлэх, тултал нь ашиглах ёстой. 1000 метрийн цаадах зүйл харахын төдийд л хажууд ирдэг байх ийм зүйлийг Монголчууд зохион бүтээх ёстой. Монгол хүний оюун ухаан бол тэгр чигтээ аж үйлдвэр шүү дээ. 13-р зуунд дэлхийг цочроож явсан Монголчууд 21-р зуунд аж үйлдвэрийн хувьсгалаар дэлхийг тэргүүлэх бүрэн боломжтой юм.
-Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудад тусдаа шинэ технолгийн үйлдвэр байгуулчихсан ажиллаж байна. Гэтэл манайд одоо яригдаж байна шүү дээ?
Тэр үйлдвэрт нь хамт ажиллачих хэрэгтэй. Хүний оюун ухаанаар бүтсэн зүйлийг хүн л ойлгоно. Манай залуус ч бас дотооддоо ойр зуурын юм санаачилж, зохион байгуулаад л байна. Үүний дэмжих хэрэгтэй. Ерөөс энэ салбар луу нэн яаралтай орох нь чухал. Зоригтой байх хэрэгтэй. Алдах зүйл юу ч байхгүй. Хүссэн хүсээгүй дэлхийн даяаршил чинь энэ зам руу хандаж байна. Энэ Засгийн газар их зөв зүйл санаачилж түүнийгээ хөгжүүлэх гээд явж байгаад олзуурхаж байна. Хүүхдүүдийн оюун тархийг багаас нь хөгжүүлж, элдэв зүйлийг түргэн боддог, алив асуудлын шийдэл, гарч гаргалгааг хурдаг олдог болгох нь чухал. Бидэнд оюун ухаан, нөөц боломж нь байгаа. Одоо зориг л дутаад байна. Монгол Улс хэдэн жилийн дараа аж үйлдвэрийн хувьсгалаараа дэлхийд тэргүүлнэ гэдэгт бат итгэж байна. Залуучууд чадна. Гагцхүү ийм төрлийн эрх зүйн орчин, хөрөнгө санхүүгийн дэмжлэг нь тогтвортой хангалттай байх хэрэгтэй.