Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76
дугаар чуулганы үеэр нэг тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөн
өөрийн улсад өрнүүлэхээ зарласан. Энэ хүрээнд “Нэг тэрбум мод” үндэсний
хөдөлгөөн өрнүүлэх тухай зарлиг гаргаж улмаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт өчигдөр боллоо.
Мод тарих хөдөлгөөний нээлтийн хүрээнд Хан-Уул дүүрэг, Шинэ нисэх буудлын зам дагуу “Ногоон хэрэм”
төслийн талбай, Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Баруун салаа,
Бумбатын булаг, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ4-ийн урд,
Баянгол агропарк, Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Шинэ Налайх цэцэрлэгт
хүрээлэн гэсэн
4 байршилд төрийн болон ТББ-уудын төлөөлөл оролцон мод тарьсан юм.
"Тэрбум мод" тарих үндэсний хөдөлгөөнд эрдэмтэн судлаачид нэгдэж "Баянгол агро парк"-т ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл 150 мод суулгалаа.