Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ийн ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ШУА-ийн ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол улсад Шинжлэх ухааны ажилтны өдрийг 18 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд эрдэм шинжилгээний байгууллагуудын дудн зохион байгуулагдаж буй “ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт" тэмцээн шатар, ширээний теннис, волейбол, сагсан бөмбөгийн төрлүүдээр 2019 оны 11 дүгээр сарын 7-24-ний хооронд амжилттай явагдаж өндөрлөлөө. 

Энэ жилийн тэмцээнд 24 байгууллагын 22 багийн 900 гаруй тамирчид 4 тэмцээний 12 төрлөөр хурд хүч, авьяас чадвараа уралдуулан өрсөлдлөө. Нийлбэр оноогоор 11 оноотойгоор С.Дэмбэрэл захиралтай Одон орон, геофизикийн хүрээлэн тэргүүлсэн бол дэд байранд 24 оноогоор Д.Баттогтох захиралтай Газарзүй, геоэкологийн хүрээлэн, гутгаар байранд Д.Нарантуяа захиралтай Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн тус тус шалгарсан байна. 

Уламжлал ёсоор шатрын тэмцээний төрлөөр 2019 оны 11 сарын 7-ны Пүрэв гарагт зохион байгуулагдаж багийн төрөлд 22 байгууллагын 18 багт 90 тамирчин оролцон өрсөлдснөөс 15 минутаар 7 өрөг тоглосны дүнд 25.5 оноогоор Т.Насан-Очир ахлагчтай Одон орон, геофизикийн хүрээлэнгийн баг алтан медалийн болзолыг хангасан бол 24 оноогоор Н.Хүүхэнжимээ ахлагчтай Ахмадын холбооны баг мөнгөн медаль, 23 оноогоор Ц.Банзрагч ахлагчтай Физик технологийн хүрээлэнгийн баг хүрэл медалийн болзлыг тус тус хангасан байна. Шатрын тэмцээний эрэгтэй ганцаарчилсан шатрын төрөлд 18 багаас 36 тамирчин өрсөлдөж Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Т.Насан-Очир алтан медалийн болзол, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Д.Баатархүү мөнгөн медалийн болзол, Хими, химийн технологийн хүрээлэнгийн Р.Уламбаяр хүрэл медалийн болзолыг тус тус хангасан бол эмэгтэй ганцаарчилсан шатрын төрөлд 15 багаас 19 тамирчин өрсөлдөж Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Д.Маньдарь алтан медалийн болзол, Физик технологийн хүрээлэнгийн Г.Даваадулам мөнгөн медалийн болзол, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн М.Долгормаа хүрэл медалийн болзолыг тус тус хангасан байна. 

Волейболын тэмцээний төрөл 2019 оны 11 сарын 10-11-ний өдрүүдэд Ус сувгийн удирдах газрын Чандмань спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн болейболын тэмцээнд 23 байгууллагын эрэгтэй 20, эмэгтэй 17 баг тамирчид өрсөлдснөөс эрэгтэй төрөлд Э.Шагжжав ахлагчтай Хими, химийн технологийн хүрээлэнгийн баг алтан медаль, С.Тогтохбаяр ахлагчтай Одон орон, геофизикийн  хүрээлэнгийн баг мөнгөн медаль, Б.Майнбаяр ахлагчтай Палеонтологийн хүрээлэн, Геологийн хүрээлэнгийн хамтарсан баг хүрэл медалийн болзол хангасан бол эмэгтэй төрөлд Г.Байгальмаа ахлагчтай Одон орон, геофизикийн хүрээлэнгийн баг алтан медаль, Ж.Ариунзаяа ахлагчтай Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн баг мөнгөн медаль, Н.Хишигбуян ахлагчтай Физик технологийн хүрээлэнгийн баг хүрэл медалийн болзол хангасан байна. Волейболын тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор Палеонтологийн хүрээлэнгийн Б.Майнбаяр шалгарсан бол эмэгтэй шилдэг тоглогчоор Физик технологийн хүрээлэнгийн Н.Хишигбуян нар шалгарсан байна. 

Ширээний теннисний тэмцээний төрөл 2019 оны 11 сарын 22-ны өдөр "Оч" ширээний теннисний клубын байранд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн ширээний теннисний тэмцээнд 19 байгууллагын эрэгтэй 17, эмэгтэй 15 баг тамирчид өрсөлдснөөс эрэгтэй төрөлд Э.Мөнхбилэг ахлагчтай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны баг алтан медаль, Ц.Батсайхан ахлагчтай Одон орон, геофизикийн  хүрээлэнгийн баг мөнгөн медаль, Д.Зандраагомбо ахлагчтай Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн баг хүрэл медалийн болзол хангасан бол эмэгтэй төрөлд Г.Даваадулам ахлагчтай Физик технологийн хүрээлэнгийн баг алтан медаль, Г.Болор-Эрдэнэ ахлагчтай Одон орон, геофизикийн хүрээлэнгийн баг мөнгөн медаль, Б.Наранзул ахлагчтай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны баг хүрэл медалийн болзол хангасан байна. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд 15 багаас 25 тамирчин өрсөлдөж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Э.Мөнхбилэг алтан медалийн болзол, Анагаах ухааны хүрээлэнгийн Ө.Нацагдорж мөнгөн медалийн болзол, Олон улсын харилцааны хүрээлэнгийн О.Батсайхан хүрэл медалийн болзолыг тус тус хангасан бол эмэгтэй ганцаарчилсан шатрын төрөлд 12 багаас 21 тамирчин өрсөлдөж Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Г.Болор-Эрдэнэ алтан медалийн болзол, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Э.Энхмаа мөнгөн медалийн болзол, Физик технологийн хүрээлэнгийн Б.Мөнхзаяа хүрэл медалийн болзолыг тус тус хангасан байна. 

Сагсан бөмбөгийн тэмцээний 2019 оны 11 сарын 23-24-ний өдрүүдэд Ус сувгийн удирдах газрын Чандмань спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн болейболын тэмцээнд 23 байгууллагын эрэгтэй 21, эмэгтэй 17 баг тамирчид өрсөлдснөөс эрэгтэй төрөлд М.Баасанцог ахлагчтай Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн баг алтан медаль, З.Амарсайхан ахлагчтай Одон орон, геофизикийн  хүрээлэнгийн баг мөнгөн медаль, Р.Зоригт ахлагчтай Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн баг хүрэл медалийн болзол хангасан бол эмэгтэй төрөлд Б.Отгонсүрэн ахлагчтай Одон орон, геофизикийн хүрээлэнгийн баг алтан медаль, Б.Нацагсүрэн ахлагчтай Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн баг мөнгөн медаль, Ё.Пилмаа ахлагчтай Анагаах ухааны хүрээлэнгийн баг хүрэл медалийн болзол хангасан байна. Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн М.Баасанцог шалгарсан бол эмэгтэй шилдэг тоглогчоор Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Б.Отгонсүрэн нар шалгарсан байна. 

Сагсан бөмбөгийн тэмцээнээр уламжлал ёсоор холын зайн шидэлтийн тэмцээний явуулсан бөгөөд тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй 17 тамирчин өрсөлдснөөс эрэгтэй төрөлд Анагаах ухааны хүрээлэнгийн Т.Болор-Эрдэнэ, эмэгтэй төрөлд Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Б.Отгонсүрэн нар тэргүүлсэн байна. 

Нийлбэр онооний дүнгийн хүснэгт 

Багууд

Шатар

Волейбол

Ширээний теннис

Сагсан бөмбөг

Нийлбэр
оноо

Байр

эрэгтэй

эмэгтэй

эрэгтэй

эмэгтэй

эрэгтэй

эмэгтэй

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

18

19

17

1

3

15

5

78

13

2

Шинжлэх ухааны Академи

16

18

9

9

13

13

5

83

15

3

Шинжлэх ухаан технологийн сан - Хөнгөн үйлдвэр, судалгаа хөгжлийн хүрээлэн

13

5

13

14

17

15

14

91

18

4

Одон орон, геофизикийн хүрээлэн

1

2

1

2

2

2

1

11

I

5

Физик технологийн хүрээлэн

2

13

3

5

1

13

9

46

IV

6

Хими, химийн технологийн хүрээлэн

6

1

9

11

13

7

12

59

9

7

Математик, тоон технологийн хүрээлэн

5

13

17

16

17

7

14

89

17

8

Биологийн хүрээлэн

15

13

9

9

9

7

5

67

12

9

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

7

7

13

11

5

7

13

63

10

10

Газарзүй геоэкологийн хүрээлэн

3

4

5

4

5

1

2

24

II

11

Палеонтологийн хүрээлэн - Геологийн хүрээлэн

4

3

9

14

9

7

9

55

7

12

Хэл зохиолын хүрээлэн

10

7

4

11

9

7

9

57

8

13

Түүх, угсаатны зүйн хүрээлэн

18

13

17

16

17

15

14

110

20

14

Археологийн хүрээлэн

18

19

17

16

17

15

14

116

21

15

Олон улсын харилцааны хүрээлэн

18

19

17

5

13

15

14

101

19

16

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн

16

5

13

16

17

4

14

85

16

17

Ургамал, газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн

11

13

5

3

4

15

14

65

11

18

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн

12

7

5

16

13

15

14

82

14

19

Мал эмнэлгийн хүрээлэн

14

7

5

5

9

5

5

50

V

20

Анагаах ухааны хүрээлэн

9

7

13

11

5

5

3

53

6

21

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

8

7

2

5

5

3

4

34

III




Бусад мэдээлэл