Вэбсайтын цэс
Хэлний сонголт
АКАДЕМИЧ С.БАТМӨНХ БҮТЭЭЛИЙН ДЭЭЖЭЭСЭЭ ХАНДИВЛАВ
АКАДЕМИЧ С.БАТМӨНХ БҮТЭЭЛИЙН ДЭЭЖЭЭСЭЭ ХАНДИВЛАВ

Монгол улсын Шинжлэх ухааны Академи шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр нийслэл, хөдөө орон нутгийн номын сан, ЕБС-иудад ном бүтээлийн дээжээсээ хандивладаг уламжлалтай.

Энэ удаа академич С.Батмөнх өөрийн эрдэм шинжилгээний бүтээлийн дээжсээс Монголын үндэсний номын сан, ШУА-ийн Эрдэм шинжилгээний төв санд хандивлахаар болсон юм. Ном бэлэглэх ёслолын үйл ажиллагаа, уулзалт 4 дүгээр сарын 3-ны өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар боллоо. Ном хандивлах үйл ажиллагаанд Монголын үндэсний номын сангийн удирдлагууд, ШУА-ийн Эрдэм шинжилгээний төв сан болон холбогдох албаны хүмүүс хүрэлцэн ирж оролцов.

Мөн энэ үеэр академич С.Батмөнхийн шинжлэх ухаан, технологийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж ШУА-ийн Бүтээлийн шагнал “Алтан медаль”-иар шагнасныг ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин гардуулан өгсөн юм.

Академич С.Батмөнх нь нарны цахилгаан станцын чадлыг дурын агшинд тодорхойлох тооцооны арга зүйг боловсруулж, эрс тэс уур амьсгалын нөхцөлд орших томоохон хотуудын төвлөрсөн дулаан хангамжийн судалгааг явуулж, олон түвшинт дулаанжуулалтын системийг дулаан түгээлтийн үндсэн хувилбар болгосон нэрт эрдэмтэн юм. Мөн тэрээр “Хүн-Хувцас-Орчин” гэсэн загварыг боловсруулж, хүйтэн цаг уурын нөхцөлд зохицсон хувцас зохиомжлох онолын нэг үндсийг боловсруулсан байна.

Цаашид академичид маань өөрсдийн бүтээлийн дээжээсээ хүүхэд, залуучууд, залуу эрдэмтдэдээ тогтмол хандивлах аж.



Бусад мэдээлэл