ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурал 12 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хурлаар ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалт, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн захирлын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлт тайланг хэлэлцэх, “ШУА-ийн харьяа байгууллагуудын захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам”-ыг шинэчлэн батлах, ШУА-ийн хүндэтгэлийн тугийн загварыг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэж амжилттай шийдвэрлэв.
ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн захирлаар доктор П.Алтанцог сонгогдов.
ШУА-ийн харьяа байгууллагуудын захирлыг сонгон шалгаруулж томилохдоо нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг тухайн хүрээлэнгийн хамт олноор хэлэлцүүлэхээр журамд нэмэлт өөрчлөлт оруулав.
Мөн энэ үеэр харьяа хүрээлэнгийн захирлуудын 2016 оны тайланг сонсож, гаргасан амжилт бүтээлийг үнэлж дүгнэн, цаашид хийх ажлын талаар үүрэг чиглэл өглөө.