Үүнд Нийгмийн ухааны салбарын бага чуулганы гишүүнээр УИХ-ын даргын зөвлөх, доктор Т.Ганди, МУ-ын ЗГХЭГ-ын дарга, доктор Б.Батсайхан, МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар нар, Физик-математик-химийн салбарын бага чуулганы гишүүнээр УИХ-ын гишүүн, доктор Я.Содбаатар, УИХ-ын гишүүн, доктор А.Ундраа, ШУТИС-ийн захирал, доктор Б.Очирбат нар сонгогджээ.
Харин Биологийн салбарын бага чуулганы гишүүнээр ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Л.Чой-Иш, БОАЖЯ-ны Байгалт орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга, доктор А.Энхбат, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцааны асуудал хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуяг нар, Геологи, газар зүйн салбарын бага чуулганы гишүүнээр БОАЖЯ-ны Газрын зохион байгуулалт, усны бодлогын зохицуулалтын газрын дарга, доктор Д.Алтанхуяг, Нийслэлийн МХГ-ын БЗД дэх хэлтсийн дарга, доктор В.Батсайхан нар, Техник-технологийн салбарын бага чуулганы гишүүнээр УИХ-ын гишүүн, доктор Н.Учрал, БСШУСЯ-ны Инноваци, өндөр технологийн хэлтсийн дарга, доктор Д.Одгэрэл, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал, доктор Д.Энхжаргал нар тус тус сонгогдлоо.