Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Гүн сургалт” шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл хэвлэгдэн гарлаа
“Гүн сургалт” шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл хэвлэгдэн гарлаа

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас 2015 оноос шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг эрхлэн гаргаж, олны хүртээл болгож байна. 2022 онд 14 цуврал /82-95 дахь дугаар/ бичиж, хэвлүүлээд байна.   

Энэхүү цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Хялбаршуулсан цуврал бүтээлийн 2022 оны 84 дэх дугаарт доктор​ Д.Ууганбаатар, Э.Соджамц нарын бичсэн "Гүн сургалт" бүтээлийг хэвлэн нийтлүүлэв.

Тус бүтээлд Гүн сургалт гэж юу болох, үүсэл, хөгжил, ажиллах зарчим, сургалтын төрлүүд, хэрэглээ, сургалтыг сайжруулах аргууд, өгөгдлийн тухай маш сонирхолтой, содон мэдээллүүдийг агуулжээ. ​Гүн сургалт нь тархины ажиллах зарчмаас санаа авсан нэг төрлийн математик загвар бөгөөд өгөгдөл дээр тулгуурлан хамгийн магадлал өндөртэй шийдвэрийг таамаглах зорилготой нейроны сүлжээ ашигладаг Хиймэл Оюуны салбарын чиглэл юм.​ 

Шинийг эрэлхийлж, дэлхийтэй хөл зэрэгцэн алхахыг хүсдэг хэн бүхэнд мэдээллийн технологийн хөгжлийн шинэ чиг хандлага болж буй Хиймэл Оюун Ухаан, Машин сургалт, Гүн сургалтын онол, арга зүйг энэхүү товхимолоор танилцуулж байна.   


Бусад мэдээлэл