Хими, химийн технологийн хүрээлэнгийн Материал судлал, технологийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ж.Тэмүүжингийн урилгаар БНСУ-ын Керамикийн Технологийн Хүрээлэнгийн (KICET) эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Чу Ёнг Сик, доктор Ким Дае Сунг нар 9 дүгээр сарын 27-30-ны хооронд ХХТХ-д айлчилж, хамтын ажиллагааны гэрээг сунгалаа.
ШУА-ийн ХХТХ болон БНСУ-ын Керамикийн Технологийн хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт анх 2014 оны 9 сарын 16-нд гарын үсэг зурсан билээ. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд хамтын ажиллагааны хүрээнд хамтын бүтээл хэвлүүлэх, хамтарсан туршилт судалгааны олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Энэ жилийн хамтын ажиллагааны гэрээ сунгах ажлын хүрээнд “Төрөл бүрийн хаягдал болон үйлдвэрийн түүхий эдээс экологид ээлтэй дэвшилтэт материал гарган авах ” сэдэвт олон улсын семинар зохион байгуулжээ. Уг семинарт БНСУ-ын төлөөлөгчид судалгааны ажлын чиглэл, үр дүнгийн талаар, ХХТХ-ийн эрдэмтэн судлаачид материал судлалын чиглэлээр хийгдэж буй судалгааны талаарх тойм илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Тус хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр тал материал судлалын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний залуу ажилтнуудыг дадлагажуулах, улмаар багаж тоног төхөөрөмж хандивлахаар болсон бөгөөд нэн тэргүүнд хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.
ШУА-ийн ХХТХ