Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн 45
дахь гадаад гишүүн Япон Улсын Осакагийн Олон Улсын Их сургуулийн хүндэт профессор
Койчи Мацудаад ШУА-ийн Гадаад гишүүний үнэмлэхийг ШУА-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон
гүйцэтгэгч академич Б.Авид 2024 оны 08
дугаар сарын 21-ний өдөр гардуулан өглөө. Ёслолын арга хэмжээнд ШУА-ийн
удирдлагууд болон Япон Улсын Элчин Сайдын Яамны төлөөлөл оролцов.
.jpg?w=1200)
Доктор Мацүдо Коичи нь Манай улсын Шинжлэх Ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй Монголын эзэнт гүрний түүх археологийн чиглэлээр олон арван ном, өгүүлэл илтгэл нийтлүүлсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн юм. Тухайлбал, 1994 оноос өнөөг хүртэл Японы судлаачдыг ахлан профессор А.Очир болон бусад судлаачдын хамт “Бичээс” төслийг эхлүүлж, Монголын эзэнт гүрний үеийн бичээс, дурсгалт газрын талаар судалгааг хийж, Хар хорум хотын тууриас олдсон Гэрэлт хөшөөний бичээсийн талаар судалгааны тайлан нийтлүүлж, олон арван илтгэл хэлэлцүүлсэн байдаг. Мөн Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт орших Халзан ширэгийн дурсгалт газарт Чингэс хааны зарлигаар байгуулагдсан Чингай балгасын туурь хийгээд цэргийн тариалангийн газрыг судалж, тус балгасны гол хэсэг болох бурханы хөл гарын хэсгийг илрүүлсэн гэх мэт олон арван судалгаа шинжилгээг монголын эрдэмтэдтэй хамтран бүтээснийг тус академийн дэд Ерөнхийлөгч Ц.Цэрэндорж ёслолын үеэр онцлов.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ивээл дор зохион байгуулагдсан Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан Монголч эрдэмтдийн хуралд үндсэн илтгэлийг хэлэлцүүлсэн байна.Харин МУ-ын ШУА-ийн гадаад гишүүн, профессор Мацүдо Коичи эрдэм шинжилгээний салбарт амьдралынхаа 50 жилийн туршид Монгол судлалаар хийсэн бүтээснийг нь үнэлж, гадаад гишүүнээр сонгосон Монгол Улсын ШУА болон түүний удирдлагуудад талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашид хоёр орны залуу эрдэмтдийг энэ салбарт бэлтгэх, харилцан хамтарч ажиллах, туршлага хуваалцахад өөрийн хувь нэмрээ оруулах болно гэдгээ илэрхийллээ. Үнэмлэх гардуулсны дараа Академич Б.Авид Япон Улс нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технологи, техникийн хамтын ажиллагааг дэмжиж, судлаач, мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллаж ирсэн тухай дурдаад цаашид тус харилцааг илүү өндөр төвшинд хүргэхэд манай гадаад гишүүн болон Япон Улсын Элчин Сайдын Яам тусалж, дэмжиж хамтран ажиллах хүсэлтийг уламжиллаа.
Япон Улсын Элчин Сайдын Яамны зүгээс хоёр улсын Шинжлэх ухаан
техникийн хамтын ажиллагаа тэр тусмаа байгаль, нийгэм, хүмүүнлэг, соёлын
салбарт илүү хамтарч ажиллахаа илэрхийлэв.
2024 оны
08 дугаар сарын 21-ний өдөр