2017 оны Физикийн салбарын Нобелийн шагналыг татах хүчний долгионыг бүртгэж чадсан АНУ-ын гурван эрдэмтэн хүртэхээр боллоо.
Райнер Уэйсс, Кип Торн, Бэрри Бэриш нар есөн сая кроны ($1.1 сая) мөнгөн шагналыг хувааж авна. Тэд Альберт Эйнштэйний таамаглаж байсан татах хүчний долгион байдгийг туршилтаар баталсан юм. Эйнштэйний энэхүү таамаглал татах хүчний ерөнхий онолын үндэс болж байв.
Дээрх гурван эрдэмтэн нь туршилтыг явуулсан Лиго-Вирго ажиглах төвийн судлаачид юм. Ингэснээрээ Америкийн эрдэмтэд 1901 оноос хойш Нобелийн шагнал хүртсэн 204 физикчийн араас жагсаж байна. Профессор Уэйсс шагналын мөнгөний талыг авах бол нөгөө хоёр нь үлдсэн хагасыг хувааж авах гэнэ. Масс ихтэй биет хурдсах үед үүссэн татах хүчний долгион цаг болон орон зайг агшаах, сунгах зэргээр нөлөөлдөг гэж үздэг. 2015 онд АНУ-ын Лиго лабораторид хоёр хар нүхний нийлэх явцаас үүссэн татах хүчний долгионыг бүртгэж чадсан нь Эйнштэйний онолын анхны баталгаа болж байв.
Эх сурвалж: BBC
http://www.ikon.mn/n/14bq