ШУА-ийн Ерөнхийлөгчийн дэмжлэгээр хэвлүүлсэн “Монголын археологийн сонгомол өв” 2 боть бүтээлийг МУИС-ийн сургалт, эрдэм шинжилгээний ажилд зориулан номын сан, мэргэжлийн зарим тэнхимд бэлэглэх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр (2017.06.30) боллоо.
Ном бэлэглэх үйл ажиллагаанд ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Энхчимэг, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан дэд захирал П.Дэлгэржаргал нар оролцов. Тус 2 боть бүтээл нь 2016 оны шинжлэх ухааны “Шилдэг бүтээл”-ээр шалгарсан бөгөөд их, дээд сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажилд чухал ач холбогдолтой юм.